Цөөвөр хэмээх цагаагчин төмөр үхэр жил гарч, айл хотлоороо жилийнхээ өнгийг даатган, засал номоо хийлгэж байна. Монголчууд шинийн 15-нд багтан ном уншуулж, засал хийлгэснээр тэр жилдээ сайн явна гэж үзэх нь бий. Тиймдээ ч Цагаан сарын дараа сүм хийдүүд хөл хөдөлгөөн ихтэй байдаг.
Нийслэл хотод хатуу хөл хорионы дэглэм өчигдөр (2020.02.23)-өөс суларч, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй. Үүнтэй холбоотойгоор сүм хийдэд засал номоо хийлгэж яваа сүсэгтэн олон цөөнгүй тааралдав. Энэ удаа Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдээс дугаарын сурвалжлагаа бэлтгэлээ.
Хатуу хөл хорио суларч, Гандантэгчэнлин хийдэд жилийн заслаа хийлгэхээр цөөнгүй иргэд цуглажээ. Тэдний ихэнх нь ахмад настан байлаа. Өдийд хурал ном бичдэг жижиг шар дуганг тойроод сүсэгтэн олон урт дараалал үүсгэдэг байв. Энэ жил хөл хориотой холбоотойгоор тийм дүр зураг харагдсангүй.
Жилийнхээ заслыг хийлгэх хүсэлтэй иргэд номоо бичүүлээд, оочер дараалалгүйгээр хажуугийн дуганд уншуулж байлаа. Шар дуганы гадна талд нэг зохицуулагч ажиллаж, иргэдийг олноор нэг дор орохгүй байх шаардлага тавьж зогсоно. Хаалга болгон дээр хүн хоорондын зайг баримталж, амны хаалтаа зүүх, гараа ариутгах, хурлын дуганд удаан суухгүй байх, бээлий өмсч, хүрд эргүүлэх шаардлагыг байрлуулжээ. Иргэдийн хувьд ч тавьсан шаардлагын дагуу үйлчлүүлж байгаа харагдав.
Ахмад настан С.Лхагваа “Би өнөөдөр Гандантэгчэнлин хийдэд заслаа хийлгэж, ном уншуулахаар ирж байна. Хүмүүс ихэвчлэн цахимаар заслаа хийлгэчихсэн байх. Хөгшчүүд бид тийм юм ашиглаж чадах биш. Тийм болохоор өөрийн биеэр ирж, ном уншуулж, заслаа хийлгээд, сүсэглэхээр ирлээ. Манай гэр бүл жил бүр Алтанганжуур ном уншуулдаг. Шинийн 15-нд багтаж бүх ном заслаа хийлгэхийг боддог” хэмээн ярилаа.
Хүмүүс жилийн засал, суудал, харш жилийн гэх мэт заслаа хийлгэхээс гадна Жанрайсаг бурханд мөргөж, хүрд эргүүлж, хүслийн модонд хүслээ шивнэнэ. Гандантэгчэнлин хийдийн хувьд засал номын тариф тогтоосон байдаг бөгөөд харьяа дацангуудад тодорхой тарифтай үйлчилдэг.
Үнийн хувьд 500, 1000, 1500, 5000, 10000, 20000 төгрөгийн үнэтэй байв. Хамгийн үнэтэй ном нь Алтанганжуур бөгөөд 20000 төгрөгийн үнэтэй ажээ. Зарим иргэн жилийн засал болдог гэх Алтанганжуур номыг бичүүлэх гэж байгаагаа хэлж байв.
“Сүм хийдүүд өнөөдрөөс нээгдэж байгаа болохоор цөөнгүй хүмүүс тухайн жилийнхээ заслаа хийлгэж, ном уншуулж байна. Миний хувьд шинийн 15-ндаа багтаж, заслаа хийлгэхээр өнөөдөр Гандан ороод явж байна. Оочер дараалал бага байгаа учраас хүн олноор бөөгнөрсөн юм алга. Манайх 12 ам бүлтэй. Гэр бүлийнхээ гишүүдийнхээ заслыг хийлгэхээс гадна бурхан болсон хүмүүстээ маанийн ерөөл уншууллаа. Бас Алтанганжуур номоо уншуулж, өрх гэрийн заслаа хийлгэлээ. Ойролцоогоор 100 орчим мянган төгрөг орлоо. Хөл хорионы үеэр зурагтаар гарсан хурал номыг даган баяссан. Өнөөдөр өөрийн биеэр ирж, сүсэглээд явж байна” хэмээн Н.Цэрэндорж хэллээ.
Сүм хийдээр иргэд харьцангуй бага үйлчлүүлж байгаа ч нэг хүн хамгийн багадаа гурван ном уншуулж байгааг лам нар хэлж байв. Ахмад настан Р.Нямдаваа “Өнөөдрөөс сүм хийдүүд ажиллаж эхэлсэн. Иргэдийн оочер дараалал байхгүй байна. Миний хувьд зурагтаар ном уншихаар нь даган баясахаас гадна өнөөдөр өөрийн биеэр ирж, заслаа хийлгэлээ. Би гэр бүлийнхэндээ 10 гаруй ном уншуулж, Алтанганжуур хурууллаа. Хурлын дуган дотор 5-6 хүн суулгаад, 10 минут болгоод л гаргаж байна” гэлээ.
Гандантэгчэнлин хийдийн хувьд хөл хориотой холбоотойгоор My.gandan.mn цахим хуудсаар засал хийж байна. Тодруулбал, цахим сайт руу нэвтрэн, өөрийн төрсөн он, жил, хүйсээ бичихэд жилийн засал ном нь гарч ирэх бөгөөд төлбөрөө шилжүүлснээр баталгаажих юм.
Зурхайчдын хувьд жилийн ерөнхий төлвийг “Залуус буюу дунд суудалтанд сайн, нялхас буюу түмэн олонд дунд, өвгөд буюу дээд суудалтанд муу. Төрийн хууль цаазын хэрэгжилт сулрах ч улсын эдийн засаг сайжирна” хэмээж байгаа билээ.
“100 ОРЧИМ МЯНГАН ХҮН ХУРАЛД ДАГАН БАЯСЧ, ЦАХИМААР ЗАСЛАА ХИЙЛГЭСЭН”
Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьдаас зарим зүйлийг тодрууллаа.
-Хатуу хөл хорио суларч, өнөөдрөөс сүм хийдийн үйл ажиллагаа нээгдэж байна. Гандантэгчэнлин хийдийн хэдэн дуганд сүсэгтэн олны заслыг хийж, ном хурж байна вэ?
-XVII жарны 35 дахь он цагаагчин төмөр үхэр жилийн сар шинийн хурал уламжлал ёсоороо үргэлжилж байна. Өнөөдөр шинийн 11-ний их ерөөл хурж байна. Шинийн 1-нээс 15-ны хооронд хүрээ хийдэд их ерөөл хурдаг. Өнөөдөр 14.00 цагаас Батцагаан дуганд нийт лам хуврагууд цуглан, их ерөөл хурна. Өглөө 09.00 цагаас эхлэн 12 салбар дацан болон гурван дуганд сүсэгтэн олны засал, зан үйлийг хурж байна. Мөн 21 дарь эхийн насны бүтээлийг шинийн 15-ныг хүртэл хурна. Иргэд аль ч хурал номд даган баясаж, үнэ төлбөргүй суух боломжтой.
-Сүм хийдэд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиж байна вэ?
-Сүм хийдээр үйлчлүүлж буй сүсэгтэн олонд дөрвөн шаардлага тавьж буй. Сүсэгтэн олон 1.5-2 метрийн хүн хоорондын зайг барих, амны хаалт зүүх, олноор цугларахгүй байх, ариутгал халдваргүйжүүлэлтийг хоёр цаг тутамд хийх шаардлагатай. Нэг өрөөнд хоёр цагийн зайтай агааржуулалт хийж байгаа.
Өнгөрсөн хугацаанд хөл хориотой байсан учраас гаднаас нэг ч хүн оруулахгүй, лам хуврагууд хурал номоо хурж байсан. Сүсэгтэн олон засал номоо биеэр ирж хийлгэхээс гадна Гандантэгчэнлэн хийдийн цахим хаягаар хандаж, номоо уншуулах боломжтой.
-Сар шинийн баярын дараагаар хэчнээн хүн цахим хаягаар хандаж, засал номоо хийлгэсэн бэ?
-Сар шинийн баяраас хойш 100 орчим мянган хүн хуралд даган баясч оролцсон байна. Иргэд хүрээ хийдэд ирэхдээ халдвар хамгааллын дэглэмээ сахиж, шинийн 15-ны хурлаа өндөрлөвөл зүйтэй. Хөл хорионы өдрүүдэд 250 лам ном хурж байсан. Цаашид нутагтаа байгаа лам нар ирэх байх.
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ
Зочин 2021-02-24 77.247.181.163
ТАТВАРАА ТӨЛӨӨЧ МУУ ШАР ХУВАЛЗНУУД!!!
Зочин 2021-02-24 185.220.101.16
Үндсэн хүүльд зааснаар Монгол улсын иргэн бүр ижил эрх үүрэгтэй. Эхлээд олсон орлогынхоо хувьаарь улсад татвараа төлөөд сурчих. Шарын шашныхныг татвараас чөлөлсөн гэсэн залт үгүй байхаа!
Зочин 2021-02-24 135.148.33.50
Жил бүр ёроолгүй хар нүх мэт энэ Гандангийн шар хувалзнуудын ходоодын баясгаж байснаас хүүхдийнхээ гэрэлт ирээдүй болох сайн боловсролд хэдэн төгрөгөө нэмэрлэн зарцуулбал илүү өлзийтэй жинхэн буян болно биз!
Өөрсдөө л тэгсэн 2021-02-24 64.119.24.72
Яахав дээ, энэ зан заншил л юм. Буруутгах ч аргагүй. Харин Буддын шашныг ийм нэр хүндгүй болгох алхмыг эрхэм лам хуврагууд өөрсдөө л хийсэн…
Зочин 2021-02-24 202.55.188.84
Засал хийлгэдэггуй гадаадууд хегжеед байхад жил бур засал хийлгэдэг монголчууд улам уруудсаар.. . Монголчууд ядуураагуй их л боломжтой байгаа бололтой ингэж их менге цацаад байхыг бодоход
Unshigch 2021-02-24 202.9.40.31
Zasal nom hiilgej baih ni zuv jil orj baigaa humuust bur heregtei genetiin osol avaar eldev muu yumnaas hamgaaldag shu uur shashintai humuus bol uur bodoltoi baij bolno
Зочин 2021-02-24 202.179.24.50
jinhene zalilan luivariin gemt hereg endee
х***а 2021-02-24 139.5.216.214
засал хийлгэнэ гэж яадаг юм засал хийлгэж мөр гаргаж үзсэнгүй 46 хүрлээ засал хийлгэж мөр гаргадаг хүмүүсээс сайхан л амьдарч байна
Зочин 2021-02-24 66.181.190.21
Цахимаар засал хийнэ ч гэж юу байхавдээ. Буян шашны байгууллага юм бол наад тарифаа болих хэрэгтэй. Улсад ямар татвар төлдөг биш. Эсвэл ашгийн төлөө байгууллага болгоод улсад татварыг нь төлүүл
Манай Гандангийн үнэн дүр төрх 2021-02-24 202.9.47.6
Манай Хамба Чой жаахан ичмээр байгаа юм. Яг арилжааны байгууллага болчихсон. Ичиж үхмээр Гандан нэртэй хэцүү газар. Манай энэ Чой хамба ч гэж, тэр Далай лам ч гэж яг л адилхан их л хэцүү яриатай, хүмүүсийг төөрүүлж бужигнуулсан хэцүү хүмүүс байна билээ дээ. Хүн юунд итгэхээ мэдэхээ байтал хүний толгойг эргүүлдэг юм билээ дээ. Тэр Б"урхан Багш гэдэг хүн нь харин арай үнэн талдаа хүн байсан юм билээ.
коммунист ариун эрдэнэ 2021-02-24 66.181.161.22
биеэ оторлогч тэнэг ламын хошногыг мөнгөөр арчин долоов тэнэг мунхаг монголчууд одоо 12 жилиин ял авах болзол хангасан хүрэлсүхээ богд болгоно зүүн азиин хамгиин ядуу оюуны хоосрол хойд солонгосоос яаж ялгарах вэ?
Зочин 2021-02-24 135.148.33.107
Тэд эхлээд хүнийг заавал засал хий гэж айлган сүрдүүлж. Ад зэтгэр арилгана, муу юмыг засна ч гэх шиг үнэхээр худал хуурмаг. Хулгай дээрэм нь төрийн авилгалч, дээрэмчдээс дутуугүй болсон. Энэ шарын шар хувалзнуудад өргөл бүү барь. Ингэвэл энэ нь эргээд та нарт буян болно.
зочин 2021-02-24 202.131.243.186
жилийнхээ заслыг хийлгэх нь зөв шүү хүмүүсээ сөрөг муухай сэтгэгдэл битгий бич
Зочин 2021-02-24 150.129.141.241
Малнаас дор
шударга иргэн 2021-02-24 202.126.90.85
Төвдийн ламайзмд мунхарсан харанхуй Монголчуудаа гэж. Зуд болоход нохой зоолдог зовлон тохиолдоход лам таргалдаг гэж яг үнэн шүү.
Зочин 2021-02-24 163.172.41.228
ШАР ХУВАЛЗНУУДАА! ТА НАР ХҮНИЙ ЗОВЛОНД ЦАДАХ БОЛООГҮЙ ЮҮ?
Зочин 2021-02-24 202.55.191.194
толгой нь хамуурсан юмнууд лам нарт сэгсрүүлж байгаа бол хохь нь гэж хэлье дээ
Зочин 2021-02-24 66.181.186.198
Номын засал хийлгэлээ гэхэд хүний биемахбодь, эрүүл мэнд, үйлсэд бодитойгоор шууд нөлөөлөхгүй, засал хийлгээд үйлс бүтэмжтэй байх болно гэсэн хүний чин итгэл төрүүлэх л зорилготой субъектив үйлдэл шүү дээ!!! Хэрэв хүн мөнгө төлж ном уншуулах захиалга өгчихөөд "за одоо миний үйл бүтэх байлгүй" гээд яваад өгвөл ямар ч нэмэргүй!! Номын засал гэдэг бол сэтгэл засал болохоос бариа засал шиг биет засал биш ээ!!!!!
Зочин 2021-02-24 124.158.107.35
өө за тэгээд л нэг юм амьд явж байгаам биздээ
Зочин 2021-02-24 192.82.78.176
Бөөнд нь шатаанаааааа
Зочин 2021-02-24 192.82.78.176
Ваааааа пиздаааа шар хувалз хамгийн ТЭГнүүд лаи болдог гээд баыхад
Зочин 2021-02-24 66.181.161.1
ГЭРТЭЭ ХАРИМААР БАЙНА ШҮҮ ЛАЛРУУДАА.х****л ИДСЭН ОНГОЦОО ЯВУУЛ ПИЗДАА Өмхий оюу толгой лалка.
ажилтай боллоо 2021-02-24 64.119.21.233
Би бид ажиллая!Гэртээ харь тойрохоо зураад яваарай!
ажил олдохгүй хэцүү байсан юмсан нэг ч гэсэн орон тоо гарчихаж би явья даа.Намайг өршөө.