“Оюутолгой”-н хэлэлцээ хийх Ажлын хэсэг хуралдав | News.MN

“Оюутолгой”-н хэлэлцээ хийх Ажлын хэсэг хуралдав

“Оюутолгой”-н хэлэлцээ хийх Ажлын хэсэг хуралдав

“Оюутолгой”-н хэлэлцээ хийх Ажлын хэсэг хуралдав

“Оюутолгой” төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг өчигдөр (2021.02.23) Төрийн ордонд хуралдав. Тус хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, цаашид анхаарах асуудлын талаар байр сууриа илэрхийлжээ. Ажлын хэсэг ирэх сарын дундуур хэлэлцээтэй холбоотой асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөж байгаа аж.

Ажлын хэсэг “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюутолгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэгтэй.

Тус Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, УИХ-ын нэр бүхий гишүүд, холбогдох сайд, албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэй байгуулсан билээ.

Хоёр талын өмнөх уулзалтад "Рио Тинто"-г төлөөлж, тус компанийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд болон "Рио Тинто Монгол" компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Мөнхсүх нар цахимаар оролцсон.

"Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто” компани, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээ үргэлжилж байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ц.Урсгал 2021-02-24 202.9.40.85

Тээвэрлэн гаргаж буй тонн хэмжээг давхар давхар хянан шалгаж МОНГОЛ УЛСЫН хууль тогтоомжыг сахин биелүүлж ОУ стандарт жишигт нийцсэн харилцан ашигтай байдлаар далд уурхайн шинэчилсэн гэрээг ажлын хэсгүүд сайтар харилцан зөвлөлдөж хэлэлцүүлэх нь шаардлагатай шүү гэдгийг онцгойлон хэлэх байна.

Avatar

Ц.Урсгал 2021-02-24 202.9.40.85

Оюутолгойн гэрээг өөрчилөн шинэчлэх шаардлагатай учир нь өмнө нь хийсэн гэрээний үед гаргаж байсан ТЭЗҮ тооцоо одоогийн шинээр хийх хоёр хэд дахин зөрүүтэй гарна.Зардал яагаад өсчихөв гэж манайхан гайхаж байгаа байх тэр үед ашиглаж байсан техник хэрэгсэлээс хэд дахин илүү даацтай техник тоног төхөөрөмж болон паркийн шинэчлэл хийсэн баыж таараа ингэснээр гэрээний хугацаанаас өмнө монголын эрдэс баялагыг тээвэрлэж хугацааны дунд хэсэг гэхэд бараг л дуусагчихсан байх болов уу.АНХААРАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ

Avatar

Хиншүү Ганбаа 2021-02-24 66.205.4.66

Та нар одоо өөрсдийгөө л рекламдсан улс байхын. Хуралдлаа, хуралдах гэж бна, хэлэлцээр хийх гэж бна, судалж бна л гэх юм. Юу ярихаа мэддэггүй юм уу. Баахан улс төрчид цуглачихаад, мэргэжлийн хүн оруулахгүй, улс төрийн оноо авах л юм хийж байгаа да. олигтой юм гарахгүй л болов уу.

Avatar

Зочин 2021-02-24 66.181.161.67

Yamar udaan ajilladag malnuud ve delhii der zesiin une otsom usch bna riotintotoi ashgiin 90 huviig hurteh geree baiguulval baiguulaad chadahgui bol huuj zailuulaad uursduu buteegdehee uildverlej delhiid gargah heregt hedhen jiliin daraa orosiin sibiriin ord ashiglaltand orj mongoliin zah zeel humigdaj ehelne

Avatar

Ах лам 2021-02-24 139.5.216.145

ЦАХИУР ТӨМӨРИЙН ҮГ БИЙ ДЭЭ. " МОРЬТОЙ ХҮНТЭЙ ЯРЬСНААС МОРЬГҮЙ ХҮНТЭЙ ЮМ ЯРИВАЛ ЧИХ ЗӨӨЛӨН " ГЭГЧЭЭР ХИЛЭЭ ХААЖ БАЯЖМАЛЫН ЭКСПОРТЫГ НЬ ХЭД ХОНОГ ЗОГСООЖ БАЙГААД ҮЗЭХЭД Ч ХАЧИН БОЛНО ДО. Х. НЯМББАТАР ТИЙМ УХААН БАЙХГҮЙ ЭЭ

Avatar

Зочин 2021-02-24 192.82.77.238

цаад дүнхүүгээс чинь бараг чинийх шиг ухаан гарч магадгүй шүү хаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж