6.2 жилийн хорих ял сонссон Г.Загдаа маргааш давж заалдана

Хуучирсан мэдээ: 2021.02.24-нд нийтлэгдсэн

6.2 жилийн хорих ял сонссон Г.Загдаа маргааш давж заалдана

6.2 жилийн хорих ял сонссон Г.Загдаа маргааш давж заалдана

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны арваннэгдүгээр сарын 17-нд  “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаад зургаан жил хоёр сар, түүний эхнэр Г.Амарсайханд нэг жилийн хорил ял оноосон билээ. Тэд Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүх хурал маргааш (2021.02.25) товлогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч  Г.Загдааг хүнийг хүчиндэх, хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хүчирхийлэх, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэм буруутайд тооцсон. Харин С.Амарсайханыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  юм.

Хэргийг эргэн сануулахад, иргэн Д.Халиунаагийн гомдлоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс Г.Загдаад хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байдаг. 2020 оны дөрөвдүгээр сарын 9-нд иргэн Д.Халиунаа мэдээлэл хийх үеэрээ “Г.Загдаа намайг гурав хоног дараалж хүчирхийлж байсан. Хүүхдээр минь сүрдүүлж, заналхийлдэг байсан. Би худлаа зүйл ярьсан бол өөрөө хариуцлагаа хүлээнэ. Би цагдаагийн байгууллагад өргөдөл өгнө” хэмээн мэдэгдэж байв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж