Асуулгын хариуг сонсож дуусав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Асуулгын хариуг сонсож дуусав

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

Асуулгын хариуг сонсож дуусав

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж, хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазараас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгт хандан тавьсан Туул голын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх асуулгын хариуг сонслоо.

Салбарын сайдын тодотгосноор Сонгинын булангаас Алтанбулаг хүртэлх Туул голын урсац асар  их бохирдолтой байгаа аж. Бохирдлын шалтгаанаа тогтооход хэд, хэдэн зүйл нөлөөлжээ. Үүнд, Төв цэвэрлэх байгууламжаас дутуу цэвэрлэгдсэн ус Туул гол руу урсаж бохирдуулахын зэрэгцээ ашигт малтмал олборлож байгаа аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлт хийдэггүй. Мөн гэр хороолол хөрсний бохирдол өндөр байгаа нь нөлөөлж буй аж. Үүний зэрэгцээ дулаан цаг ирэхэд иргэд Туул гол орчмын ойролцоо зугаалахдаа хог ихээр хаядаг. Хуурай сайр, гуу жалгад хог ихээр хуримтлагддаг нь Туул гол руу хүрдэг гээд бохирдуулж байгаа шалтгаан нөхцөл олон аж. Бохирдлыг бууруулах зорилгоор Туул голын сав газрын захиргаа байгуулагдсан, мөн Туул усан цогцолбор барихаар төлөвлөжээ. Үүнд асар их хөрөнгө шаардлагатай ч гурван эх үүсвэрээс бүрдүүлэх чиглэлээр Засгийн газар ажиллаж байна. Мөн Хатан туул хөтөлбөр хэрэгжиж байгаа аж. Ус бохирдуулсны төлбөрийг нэмэх саналыг салбарын яамнаас гаргасан ч амжилт олоогүй юм байна. Дээрх мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, С.Дэмбэрэл нар асуулт асуулаа.

Эцэст нь чуулганы хуралдааныг өндөрлүүлсэн юм. УИХ-ын дарга З.Энхболд чуулганыг хаах үеэрээ “Хариулсан нэг, асуусан хоёр гишүүнтэй үлдлээ” гэж ирцийн байдлыг тодотголоо.

Г.ДАРЬ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс 2016-04-08 122.201.19.86

зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас: incorvuz@mail.ru Утас:88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас: incorvuz@mail.ru Утас:88671597

Төрийн албаны мэргэшлийн шалгалтын номууд 2016-04-08 150.129.143.152

Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэдэд зориулсан Зөвлөгөө ном, мөн Сорилгын хураамж тестийн ном (2016 оны) Төрийн ордоны баруун хойно байрладаг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаанд байна лээ.Зөвлөгөө номны үнэ нь 5000 төгрөг, Сорилгын хураамж тестийн ном нь 15000 төгрөг гэнэ.Мэргэшлийн шалгалт өгөх иргэн эхлээд Зөвлөгөө номыг судлаад, дараа нь Сорилгын хураамжид орсон тестүүд дээр ажиллавал гүн бат мэдлэгтэй болж, шалгалтаа амжилттай өгөх магадлалтай гэнэ.