СЗХ: 25 ХК нийт 78 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгоно

Хуучирсан мэдээ: 2021.02.24-нд нийтлэгдсэн

СЗХ: 25 ХК нийт 78 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгоно

СЗХ: 25 ХК нийт 78 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгоно

Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлснээр, 25 хувьцаат компани 2020 оны цэвэр ашгаасаа нийт 78 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэжээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 1.7 дахин буурсан дүн аж.

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй 192 компаниас 65 нь хууль, журмын хэрэгжилтийг ханган, ногдол ашигтай холбоотой шийдвэрээ ирүүлсэн байна.

"АПУ" ХК өнгөрсөн оны хоёрдугаар хагасын ашгаас 61.2 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь хамгийн өндөр дүн болжээ. Мөн “Мандал даатгал” 1.8 тэрбум төгрөг, “Инвескор ББСБ” ХК 1.2 тэрбум төгрөгийг 2020 оны цэвэр ашгаасаа  хуваарилахаар шийдвэрлэсэн байна. Ногдол ашгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан хуваарилах аж.

Эх сурвалж: YAHOO, FONTANKA.RU
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж