Samsung-ийн шинэ, шилдэг бүтээл Galaxy S21 худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2021.02.24-нд нийтлэгдсэн

Samsung-ийн шинэ, шилдэг бүтээл Galaxy S21 худалдаанд гарлаа

Өнгөрөгч нэгдүгээр сард танилцуулагдаж, дэлхийн технологийн хөгжлийг дахин нэг шат ахиулсан Samsung компанийн Galaxy S21 цувралын утсууд албан ёсоор худалдаанд гарлаа. Таныг төгс илэрхийлэх гайхалтай загварлаг Galaxy S21 цувралд урьд өмнө хэзээ ч ашиглагдаагүй хамгийн хүчирхэг процесс, ямар ч түвшний хэрэглэгч мэргэжлийн хэмжээний зураг авах боломжтой камер зэргийг суурилуулсан байна.

Шинэ соргогт дурлагч, технологийн хорхойтон та бүхэн Galaxy S21 цувралын утаснуудын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

ТАНЫГ ТӨГС ИЛЭРХИЙЛЭХ ГАЙХАЛТАЙ ЗАГВАР

Утасны их биетэй камерын хүрээг дэгжин байдлаар уусгасан энэхүү шинэлэг, чамин дизайнтай “Frosted Haze” ангиллын хийц нь таныг гайхшруулах болно. Galaxy цувралын уламжлалт загварыг шигтгэж өгсөн энэхүү ухаалаг утас нь хүн бүрийн таалалд нийцсэн классик загвар болж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байж болно.

Galaxy цувралын хамгийн бат шил Gorilla Glass Victus. Их биеийн үндсэн материал болох сайжруулсан поликарбонат нь утасны жинг бууруулж, бат бөх байдлыг нэмэгдүүлж чадсан. Интерфейс нь зөвхөн өөрийнхөө хэв маягт тааруулан утсаа удирдах хэв маягийг үүсгэхэд тань гайхалтай үүрийг гүйцэтгэнэ.

КАМЕР

Агшингаа мөнхөл

Дэвшилтэт Remosaic боловсруулалт бүхий 108 Мп хамгийн өндөр нягтралтай камер нь өнгөний ялгарал, тод байдал, нарийвчлалыг маш сайн нэмэгдүүлж чадсан юм. Үүний дүнд гэрэлтүүлэг багатай орчинд ч бүрзгэр биш өндөр нарийвчлалтай зураг авч чадна. 64 Мп мэдрэгчтэй камераар авсан таны гэрэл зураг хэзээд гайхалтай нарийвчлалтай, тод ялгаралтай зураг байх болно.

Хүний нүдээр харагдах болон харагдахгүй бүх нарийн деталийг буулгаж чадна гээд бод доо! Түүнчлэн та зураг дотроосоо ч өндөр чанартай зургийг дахин буулгаж авах боломжтой.

Space zoom дурангийн сайжруулсан шинэ систем нь ямар ч төрлийн дурангаас илүү хурдан ажиллаж, илүү чанартайгаар ойртуулж, татах үйлдэл хийнэ. Шинэчлэгдсэн, өндөр нарийвчлалтай 100 дахин их ойртуулах дуран нь танаас маш хол байгаа үйл явдлын зураглалыг таны дэргэд байгаа мэт мэдрэмжийг өгөх болно. Хос теледуран (3x оптик +10х оптик) болон автомат фокус тохируулагч нь үргэлж бусадтай хуваалцмаар санагдах тэр л гайхалтай зураг, видео бичлэг хийх боломжийг танд олгоно. Нэн өндөр нарийвчлалтай AI-zoom нь сарнилт багатай, илүү тод, олон кадр зураг боловсруулж, чичиргээнийг тогтворжуулна.

Хиймэл оюун ухааны тусламжтай мэргэжлийн студид авсан мэт хөрөг зургийг бүтээгээрэй. Ухаалаг гар утас өөрөө, гэрэлтүүлэг муутай орчинд авсан эсвэл сарнилт ихтэй зургийг ч засварлан, хүний арьсны амьд өнгийг сэргээж чадна. Тогтвортой суудаггүй, хөдөлгөөн ихтэй, тэжээвэр амьтдынхаа зургийг авахдаа Live Focus ашиглаарай. Харанхуйд ч ялгарал өндөртэй тод өнгийг буулгаж чадах Bright Night мэдрэгчийн тусламжтай шөнө дарсан зураг тань үргэлж гэрэл гэгээтэй, сэтгэл татам байх болно.

Та өөрөө “найруулагч” боллоо

Ультра өргөн өнцөгт, өргөн өнцөгт, теле (3х) камеруудын дуранд бичигдэх төрөл бүрийн дүрслэлээс сонгон, шилжилт хийж хүссэн зураглалаа буулгаарай. Дүрс бичлэгээ яг л найруулагч мэт удирдах боломж таны гарт ирлээ.

Влоггеруудад зориулсан гайхалтай функц!

Нүүрэн талын болон үндсэн камеруудаар нэгэн зэрэг бичлэг хийж бичлэг бичиж явахдаа өөрийгөө ч оруулах боломжтой.

Хамгийн өндөр чанартай контент бүтээ!

Утасны бүх камер секундэд 60 кадр авах чадвартай 4К чанартай бичлэг хийх боломжтой. Мөн 8К чанараар дүрс бичих бол дотроос нь 33 Мп нягтрал бүхий зураг тастаж авч чадна. Кадрын давтамжийг автоматаар тохируулан, супер чанартай бичлэг хийгээрэй. Жишээ нь хурц гэрэлтэй орчинд секундэд 60 кадраар харин бүүдгэр гэрэлтэй орчинд хөдөлгөөнт дүрс бичих бол секундэд 30 кадраар дарах тохиргоог сонгон зураг авалтаа хийгээрэй.

ДЭЛГЭЦ

120Hz давтамжтай Dynamic AMOLED 2X ухаалаг дэлгэц нь таны нүдийг хамгаалж тухтай мэдрэмж төрүүлэхийн зэрэгцээ өндөр дүрслэлтэй контентыг байгаагаар нь гайхалтай чанартайгаар хүргэх болно. Сошиал орчинд мэдээ гүйлгэн үзэхдээ дэлгэц тань таны гарын хөдөлгөөнийг мэдэрч, хурдтай ажиллахыг та харах болно. Ямар ч гацалтгүй ажиллах дэлгэц хоорондын шилжилт нь танд таалагдах болно. Мэдээлэл шинэчлэлт хийх хурд нь ухаалгаар, таны хэрэглээнд зохицон ажиллах ба стандарт 60Hz эсвэл 120Hz давтамжтай болж хөрвөн ажилласнаар батерейн цэнэг барилтыг сунгах ашигтай. Infinity-O дэлгэц нь таны дуртай контентыг том дэлгэц дүүргэн үзүүлэхээр боловсруулагдаж, бүтээгдсэн. Дэлгэц нь таны нүдэнд тохируулан хөх туяаны ялгарлыг ухаалгаар зохицуулж, өнгөний тохиргоог оновчтой хийдэг.

ХҮЧИН ЧАДАЛ

Премиум хэрэглээнд зориулсан өндөр зэрэглэлийн технологи

Дээд зэрэглэлийн хүчирхэг процессор нь өндөр үр дүнтэй гүйцэтгэлийг үзүүлнэ. Гайхамшигтай хурдтай, хүчирхэг чипсет нь хүчин чадал, багтаамж ихээр шаардах тоглоом, программыг хоцрогдолгүйгээр, асуудалгүй ажиллуулж чадна.

Цэнэгээ удаан барих Galaxy-н хамгийн хүчирхэг батарей нь ашиглалтын хугацааг уртасгаж чадсан. Powershare цэнэгээ бусадтай хуваалцах горимтой учир та найзуудынхаа утсыг ч цэнэглэх боломжтой.

GALAXY-Н ҮНЭТ ӨВ

Galaxy брэндийг тодорхойлдог, нэрийн хуудас болсон үзүүлэлтүүд, технологийн шийдлүүд хэрэглэгчдийн талархлыг хүлээсээр ирсэн. Тиймээс ч S Pen үзгийг таних горимыг анх удаа Galaxy S21 Ultra утсанд танилцуулаад байна. S Pen ухаалаг үзгийг нэмэлтээр худалдан авах боломжтой ба үзэгний тусламжтайгаар та жинхэнэ үзгээр бичих мэт мэдрэмжийг авахаас гадна видео болон зургийг засварлах үйлдлийг өндөр нарийвчлалтай хийх боломжтой боллоо.

БАГТААМЖ БА ХАДГАЛАЛТ

Та утаснаасаа юуг ч устгах шаардлагагүй боллоо. LPDDR5 үйлдлийн санах ой нь илүү тухтай, хурдтай хэрэглээг ханган ажиллана. Өндөр нягтралтай файлуудаа хадгалах дээд багтаамжийг танд санал болгож байна. 2.4Gbps хүртэлх татах хурдыг дэмждэг SuperFast Wi-Fi-тай учир хүлээлтээс дээгүүр боломжийг бүрдүүллээ. Тоглоом тоглох, видео дуудлага хийх, видео үзэхэд холболтын хурдыг гацалтгүй байлгах автомат тохиргоотой.

Samsung Electronics компанийн Монгол дахь албан ёсны гар утасны дистрибьютерүүд болох Мобиком, Юнител, Техно Зон, Солар Стар, Сайн Электроникс компаниуд Galaxy S21 загварын гар утсыг худалдаалж эхэллээ. Технологийн дэвшил, шинэ, шилдэг бүхнийг таньд атгуулахад бэлэн боллоо!

ӨНГӨНИЙ СОНГОЛТ БА ҮЗҮҮЛЭЛТ

 

Galaxy S21 UltraGalaxy S21+Galaxy S21
Дэлгэц6.8” Dynamic AMOLED 2x (10~120Гц)6.7” Dynamic AMOLED 2x (48~120Гц)6.2” Dynamic AMOLED 2x (10~120Гц)
Хэмжээ75.6 x 165.1 x 8.9 мм75.6 x 165.1 x 7.8 мм71.2 x 151.7 x 7.9 мм
Жин228 гр.202 гр.171 гр.
Арын КамерУльтра өргөн дуран

12Мп (2PD) AF, F2.2, 1.4µm

Үндсэн дуран

108Мп, OIS F1.8, 0.8µm

Теле2 дуран

10Мп (10x, 2PD) OIS F4.9, 1.22µm

Теле1 дуран

10Мп (3x, 2PD) OIS F2.4, 1.22µm,

Laser AF

Ультра өргөн дуран

12Мп, F2.2, 1.4µm

Үндсэн дуран

12Мп, (2PD) OIS F1.8, 1.8µm

Теле дуран

64Мп (3x) OIS F2.0, 0.8µm

 

Ультра өргөн дуран

12Мп, F2.2, 1.4µm

Үндсэн дуран

12Мп, (2PD) OIS F1.8, 1.8µm

Теле дуран

64Мп (3x) OIS F2.0, 0.8µm

 

Урд камер40Мп F2.2, 0.7 µm10Мп (2PD), AF, F2.2, 1.22 µm10Мп (2PD), AF, F2.2, 1.22 µm
ПроцессорExynos 2100Exynos 2100Exynos 2100
Багтаамж, санах ой256 ГБ128 ГБ128 ГБ
Батарей5,000 мАц4,800 мАц4,000 мАц
ДууСтериодинамик AKG дуугаралт, Dolby AtmosСтериодинамик AKG дуугаралт, Dolby AtmosСтериодинамик AKG дуугаралт, Dolby Atmos
Тоос шороо, усны хамгаалалтIP68IP68IP68
Өнгөний сонголтХар

Мөнгөлөг

Хар

Мөнгөлөг

Нил ягаан

Нил ягаан

Ягаан

Цагаан

Саарал

Бүтээгдэхүүний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.samsung.com болон Samsung Mongolia Facebook хуудаснаас авна уу.

Лавлах утас: 1800-2555

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж