Хар тамхи борлуулдаг бүлгийг илрүүлжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хар тамхи борлуулдаг бүлгийг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

Хар тамхи борлуулдаг бүлгийг илрүүлжээ

Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс хар тамхи, мансууруулах төрлийн бодисын төрөл мөс /ACE/-ийг Монгол улсын жилээр хууль бусаар нэвтрүүлэн бусдад хууль бусаар зарж борлуулдаг, хэрэглэдэг Т,Э нарын 14 хүнийг илрүүлжээ. Өнгөрөгч Мягмар, Лхагва гаригт илрүүлсэн байна.

Эдгээр 14 этгээдээс тест тавин шалгахад иргэн Э-гээс бусад нь хэрэглэсэн нь тогтоогджээ.

Шалгалтын ажиллагааны хүрээнд дээрх этгээдүүдээс орон байр, тээврийн хэрэгсэл, биед хийсэн үзлэгээр нийт 13.7 гр мөс хураасан байна. Тухайн этгээдүүдийг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулан шалгалтын ажиллагааг хийж байгаа юм байна. Эдгээр саатуулагдсан этгээдүүдэд Монгол улсын эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дугаар зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Дашрамд дуулгахад, Монгол улсын иргэн Т, А нар өнгөрөгч Мягмар гаригт Баянгол дүүргийн  нутаг дэвсгэрт иргэн Ж, Ч, Г нарт мөсийг давтан үйлдлээр бусдад борлуулсан үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байгаа аж.

Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт зочид буудал дотор иргэн Ж, М нар нь 0.5 гр хэмжээтэй мөс хэрэглэж байх үед нь баривчилжээ. Харин иргэн О, Б, М нарыг мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт NISSAN маркийн суудлын автомашинд мөс авч явсныг илрүүлжээ. Харин иргэн Ч, Г, И нарыг  мөн дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт суудлын автомашинд 0.4 гр хэмжээтэй мөс хэрэглэж байх үед нь үйлдэл дээр нь дайчлан баривчилсан байна. Харин иргэн Э-гийн гэрээс их хэмжээний мөс хураан авчээ.

 Б.ЗАЯА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Төр төмөр нүүртэй 2016-04-08 49.0.161.46

эдэн дээр жаахан ширүүхэн, нэг төрийн шийдвэр шиг хандах хэрэгтэй. Ганц нэгэн толгой цавчсан ч яадаг юм. Наадуул чинь өчнөөн олон толгой цавчсанаас айхтар уршиг тарьж байна

tvgeer humuustee sain taniulaachee 2016-04-08 150.129.141.50

End tend yavahdaa hunii achaa daihgui, achaagaa uldeehku sonor seremjtei bhku bol humuus mini ayuld unalaa shdee

tvgeer humuustee sain taniulaachee 2016-04-08 150.129.141.50

End tend yavahdaa hunii achaa daihgui, achaagaa uldeehku sonor seremjtei bhku bol humuus mini ayuld unalaa shdee

temuujin 2016-04-08 202.9.42.3

Хар матхины хэрэг дээр хятадтай адилхан хуультай болох хэрэгтэй. Тэгэхгүй бол хууль зөөлөнтэй газар луу л зүтгэнэ шүү дээ.

Зочин 2016-04-08 202.61.97.102

zadarsan zaluusin aav ni UH hural d ner devshij bgaa daa. Nuugaad l unguruh biz. Solongost bol etsegig ni hurtel evgui baidald oruulana daa.

Зочин 2016-04-08 103.26.193.228

3хан сая хүнд бол мөхөл шүү, тасар татаж устгах хэрэгтэй.

Zochin 2016-04-08 73.39.30.148

Mongolchuud min yaasan ch teneg um be dee hereglej bgaa har tamhiig ni hurtel haraad bgaarai. Naad Ice gd bgaa chin yag unendee Crystal meth gdg nertei har tamhi Bdiin. Har tamhinuudiig dotor ni turluur ni huvaaj yalgaj uzvel. Cocaine heroine ntr chin bol sn chanariin whiskey harin naad ice gd bgaa chin unendee l tehnikiin spirt shdee. buur 1000iin arhi ch bish buur tehnikiin spirt gd boddoo. Whiskey tehnikiin spirtiin yalgag medne biz dee. Zuvhun Mongold l l oduud ni bayachuud ni heregledeg um shig bgan. Ternees end USAd gudamjnii guilgachid za barag zarim guilgachid ni golood hereglehgui gd boddoo. Ineedtei iin

Зочин 2016-04-08 103.229.121.105

Ясыг нь цайтал шоронд хорих хэрэгтэй....

Зочин 2016-04-08 103.229.121.105

Ясыг нь цайтал шоронд хорих хэрэгтэй....

Зочин 2016-04-08 103.57.93.23

bygdiig ni buudaj ***** elbegdorjoo

Зочин 2016-04-08 103.57.93.23

bygdiig ni buudaj ***** elbegdorjoo

Зочин 2016-04-08 202.9.41.179

хууль гэж хачин юм байгаа шдэ. Бараг л толгойг нь илээд өнгөрдөг нь урьд нь баригдаж байсан хүмүүсийн ял авсан байдлаас харагдаж байгаа

Зочин 2016-04-08 202.21.106.102

мөс зарна шүү. хоёр тонн орчим юм байна. бөөнд нь бол хорин сая ногооноос сайн яриал өгчинө.

Зочин 2016-04-08 182.160.35.108

За дааганаас унахгүй, даравгараасаа унаж үхдийн шүү хүүрээ

Зочин 2016-04-08 150.129.142.24

haha

мм 2016-04-08 202.9.42.1

мөс гэж ямар юм байдаг юм бол амсаж үзэх юмсан

Зочин 2016-04-08 122.201.22.113

Илэрүүлж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ хэн нэг нь хорлоод гэр оронд нь нуугаад гараад явчихсан байвал яах уу. Эсвэл барьж яваа машинд нь үлдээх зэргээр. Хятадад эхнэр нөхөр хоёр наймаа хийгээд буцахдаа нэг хүн УБ-д хүн тосоод авна, жаахан чихэр байгаа юм гээд өгөөд явуулсан чинь тэр чигээрээ хар тамхи байж таараад нэг нь цаазаар авахуулсан, нөгөөх нь үхлээ хүлээгээд шоронд хатаж байна. Үүнийг хэрхэн илэрүүлдэг бэ?