Чанаргүй сургуулиудыг цөөлье гэвэл босгыг нь өндөрсгө! | News.MN

Чанаргүй сургуулиудыг цөөлье гэвэл босгыг нь өндөрсгө!

Чанаргүй сургуулиудыг цөөлье гэвэл босгыг нь өндөрсгө!

Чанаргүй сургуулиудыг цөөлье гэвэл босгыг нь өндөрсгө!

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “ Төгсгөсөн оюутан нь ямар хугацаанд ажлын байртай болж байна вэ гэдгээр их, дээд сургуулийн сургалтын чанарын түвшинг тодорхойлж, санхүүжилт олгоно” хэмээн мэдэгдэв.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 88 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа эрхэлдэгээс  18 нь төрийн өмчийн оролцоотой бол бусад нь хувийн хөрөнгө оруулалттай.

Хуульд зааснаар хувийн их, дээд сургууль улсаас татаас авдаггүй, оюутныхаа сургалтын төлбөрөөр санхүүжилтээ босгон, амьдарсаар өнөөдрийг хүргэсэн. Өөрөөр хэлбэл, Дээд боловсролын тухай хуульд гар хүрч, өмчийн хэлбэрээс үл хамаарч, бүх их, дээд сургуулийг  төрөөс санхүүжүүлэх зохицуулалт тусгадаггүй юм бол салбарын сайдын дээрх үг зөвхөн 18 төрийн өмчит сургуульд л хамаарах болж байгаа юм.

Гэтэл нийгмийн захиалга бол өмчийн хэлбэрээс үл хамаарч их, дээд сургуулийн сургалтыг чанартай болгох бодлого хэрэгжүүлэхийг хүсч буй. Их, дээд сургуулийн сургалтын чанарыг дээшлүүлэх нэг алхам  нь багш нарынх нь мэдлэг боловсрол өндөр байх шаардлага тавигддаг бол нөгөө талдаа элсэгчдэд тавьдаг босгыг өндөрсгөх гэж үздэг. Харамсалтай нь, их, дээд сургуулиуд чанартай боловсрол олгохоос илүүтэй олон элсэгч татаж, ашиг хийх нь хамгаас чухал болж хувирсан. Элсэгч нь их, дээд сургуульд суралцах чадвартай байх эсэх хамаагүй, төлбөрөө төлсөн байхад л болно. Эзэмшүүлэх мэргэжил нь нийгэмд эрэлттэй мэргэжил үү, үгүй юу гэдэг ч хамаагүй. Төрд ч энэ чиглэлийн тогтвортой бодлого байдаггүй.  Үндсэндээ сонгуулийн цикльд баригдаж, бодлогоо өөрчилсөөр ирсэн гэж хэлж болно.

Жишээ татвал, Засгийн газар 2019 онд эрэлттэй мэргэжлээр суралцдаг оюутанд  зээл олгох шийдвэр гаргаж байсан бол энэ оны эхээр дээрх шалгуураа зогсоосон. Тодруулбал, сурлагын голч оноо нь 2.8 болон түүнээс дээш бол хэн ч энэхүү зээлд хамрагдах боломжтой болгосон.  Судлаачид сургалтын голч онооны босгыг 2.8-аас дээш байхаар тогтоосныг өндөр болгох шаардлагатай гэж үздэг.

Мөн төрийн өмчийн дээд сургуульд сувилагч мэргэжлээр элсэгч нь 501-ээс дээш оноо авсан бол хичээлийн жилийн эхний улирлын сургалтын төлбөрөөс чөлөөлж,  төрөөс  төлбөрийг нь хийдэг байсан. Энэ босгыг 450 болгон бууруулсан нь ч шүүмжлэлтэй тулж буй. Үндэслэлээ Засгийн газар цар тахалтай холбон ажилгүйдэл нэмэгдэж, өрхийн орлого буурсан тул оюутнууд төлбөр төлөх боломжгүй болсон гэж тайлбарласан. Гэвч цаад зорилго нь сонгуультай л холбоотой болж таарч буй.  Тодруулж хэлбэл, эрх баригчдын хувьд оюутнаар дамжуулж, сонгуулиар санал авах нь чухал байсан нь гаргасан шийдвэрээ өөрчилснөөс харж болно.

Уг нь Засгийн газраас хоёр жилийн өмнө гаргасан дээрх нь шийдвэр их, дээд сургуулийг шигшихэд, мөн залуус эрэлттэй мэргэжлээр суралцахад хөшүүрэг болох бодлого байв.

Учир нь, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2030 он хүртэлх Монголын хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлийн судалгааг гаргахад цэцэрлэгийн багш, бага ангийн багш, боловсруулах үйлдвэрлэлийн салбар дотроо газрын тосны инженер, уул уурхайн ашиглалт технологийн инженер, сэргээгдэх эрчим хүчний инженер зэрэг мэргэжлүүд багтсан. Тодруулж хэлбэл, төр эдгээр мэргэжлээр суралцагчдад  сургалтын зээл олгож, сургалтын төлбөрөөс нь чөлөөлдөг байх шалгуур тавьсан нь оюутныг ч сурлагаар нь шигших, их, дээд сургуулиудыг ч сургалтын чанараар нь цензурдэх босго болох байв.

Нөгөө талдаа ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөгчдийн тоо буурахын хэрээр их, дээд сургуульд элсэх босго оноог бууруулж ирсэн нь хөдөлмөрийн зах зээлд дипломтой ажилгүйчүүд олшрох суурь ч мөн болжээ.  Тухайлбал, 2019 онд 40 мянган залуус их, дээд сургуульд элсэн орохоор болж, элсэлтийн ерөнхий шалгалт өгч байсан бол 2020 онд 20 мянга болж, хоёр дахин буурсан байдаг. Энэ үед их, дээд сургуулиуд элсэгчдэд тавьдаг босго оноогоо бууруулж, аль болох олон элсэгч элсүүлэхийн төлөө өрсөлдөж иржээ.

Гэвч гурван сая гаруй хүн амтай улсад 88 их, дээд сургууль байгаа нь дэлхийн жишгээс 3-14 дахин өндөр үзүүлэлт болж буй бол ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 75-80 хувь нь их, дээд сургуульд элсэн ордог нь мөн л дэлхийн дунджаас 30-50 хувь өндөр үзүүлэлт болж буй.

Иймээс их, дээд сургуулийн сургалтын чанарыг дээшлүүлье гэвэл элсэгчдэд тавигдах босго оноог өндөр болгохоос эхлээд оюутанд хөгжлийн зээл олгохдоо эрэлттэй мэргэжлээр суралцаж байна уу гэдэг шалгуурыг давхар тавих хэрэгтэй байна.

Л.ОЮУ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол Улсын иргэн 2021-02-23 211.36.138.157

Яг үнэн шүү. Хэрэгцээгүй мэргэжлээр, ямар ч мэдлэггүй мэргэжилтэнцэрүүд бэлтгэж байснаас төрийн зөв, оновчтой бодлогоор хэдхэн их сургуулийг шигшиж үлдээгээч. Сонгууль бүрийн өмнө улс эх орныхоо ашиг сонирхлыг уруу харуулж, зөвхөн намын эрх ашгийг боддогоо хэзээ болих юм бээ намынхан нэртэй мамынхаан. Энэ бол дэлхийд байхгүй онигоо шүү дээ. 3 сая хүнд 88 их дээд сургууль гэдэг чинь.

Avatar

Зочин 2021-02-23 64.119.19.43

Дээд сургуулийн хөтөлбар маш сайн байх хэрэгтэй ЕБСийн сургалтын чанар сайн бх Залуус сурна гэж хүсээд бга нь их сайн хэрэг шүү Мэдлэг чадвар сууриар нь сайн хангаад өгөх

Avatar

Зочин 2021-02-23 202.179.27.243

Залуучуудыг их сургуульд олноороо орж сурахад юу нөлөөлж байна вэ? Засгийн газрын буруу бодлого болох халамж тэтгэмжийн тогтолцоо, бэлэнчилсэн хэт олон төрийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа нөгөө талаас залуусын соёлжих сэтгэхүй, мэдээллийн технологийн хэт их хөгжил, хотжилтын хэт төвлөрөл гэх мэт хүчин зүйлсээс болж залуучууд ямар ч хамаагүй их дээд сургуульд элсэн орж зорилгогүй сурах болсон.

Avatar

зочин 2021-02-23 64.119.19.43

Сургуульд ороод сурна гэдэг сайн хэрэг шүү Сурах хүсэл байхад суурийг нь сайн тавиад өгөх хэоэгтэй ЕБСд нь сайн сурга

Avatar

Зочин 2021-02-23 202.9.41.2

Багшийн их сургуулиас эхлэх хэрэгтэй, 10 жилийн багшийн цалинг өндөр болго, шилдэг сурагчид элсэж байг. Суурь боловсрол хамгийн чухал, дээр нь 10 жилд сурган хүмүүжүүлэх ажил байхгүй байна, хүн болгож төлөвшүүлэх хүмүүжлийн ажлыг болон эрүүл мэндийн боловсролыг цогцоор нь олгодог болгох хэрэгтэй.

Avatar

Иргэн 2021-02-23 64.119.22.152

Өмчийн хэлбэрээс үл хамааран 20-30 их дээд сургууль байхад болно. Босго тавихдаа: нэгж оюутанд оногдох номын сангийн номын тоо,, зэрэг дэвтэй орон тооны багшийн тоо, компьюторын тоо, биеийн тамир,урлагийг заалны хэмжээ гэх мэтийн тооцох ёстой

Avatar

Зочин 2021-02-23 66.181.161.1

ГЭРТЭЭ ХАРИМААР БАЙНА ШҮҮ ЛАЛРУУДАА.х****л ИДСЭН ОНГОЦОО ЯВУУЛ ПИЗДАА Өмхий оюу толгой [хориотой үг]

Avatar

Зочин 2021-02-23 66.181.180.94

Биднийг ядуу болгож байгаа зүйл бол энэ их дээд сургуулиуд мөн. Цалин гэж жоохон хэдэн төгрөг, тэтгэвэр гэж талх авч хүрэхгүй шахам хэдэн төгрөгийг сургууль нэртэй хэд бүгдийг сорж байгаа.

Avatar

Иргэн 2021-02-23 150.129.143.76

Их дээд сургууль нь яах вэ тэд улсаас татаас
авдаггүй юм. Харин биднийг хоосолдог ганц зүйл нь хувийн дунд сургууль, цэцэрлэг шүү лээ. За яахав цэцэрлэгийн байг гэхэд хамгийн ихдээ жилийн 20-30, багадаа 2000-5000 мянган америк долларын ханштай хувийн сургуульд татаас өгдөг. Энэ сургуулиудын цаана нөгөөл хулгайч Дарга нар чинь байгаа шүү дээ.

Avatar

хүннү 2021-02-23 202.179.27.143

Хувьдаа компанитай багш нар оюутануудад юм заадаггүй мөнгө хөөгөөд энд тэндхийн тендерийн материал хөөцөлдөөд завгүй байдаг юм билээ. Ийм байхад их дээд сургуулиас чанар бүү горьд Энх-Амгалан сайд аа!!! Босго оноог нь 700 болго, багш нарыг 50 хувь цөөл, чанартай багш нарыг нь үлдээ, нэр төр хөөсөн энд тэндхийн ажлын хэсэгт орсон юм мэддэггүй хоосон “ доктор”-уудыг хөөж явуул. “гайхамшигтай” хөлдүү багш нар ч бий шүү !

Avatar

Зочин 2021-02-23 59.153.114.192

Их дээд сургуульд элсэх босго оноог өндөрсгөхөөр хуйгаараа тэнцэхгүй дээ, тэгэхээр ерөнхий боловсролын сургуулийн чанарын асуудлыг эхлээд сөхөх хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-02-23 59.153.114.192

Толгой сайтай хүүхдүүийг шүүж аваад сургахыг сайн сургууль, сайн багш гэхгүй ээ. Харин ч сурлага муутай хүүхдийг сайн сургахыг л сайн сургууль, сайн багш гэнээ.

Avatar

Зочин 2021-02-23 73.153.188.19

Юуны өмнө шинжлэх ухааны хөгжил чухал. Өнөөдрийн ШУ А ыг татан буулга. Дэлхийд үнэлэгдэх нэг өгүүлэл бичэж чадахгүй Акедемичдын цолыг хураа. Мөнгийг зогсоо. Орос монголоос худалдан авсан Шинжлэх урааны доктор хэмээх хуурамч цол зэргийг хураа. Баруунд хөлсөө дуслуулж шүүсээ шахуулж PhD хамгаалчихаад энд тэр хужрамч шинжлэх ухааны докторуудаас дор цалин нэмэгдэл авч бхйгаа нь шудрага ёс уу. 30-40 жилийн өмнө хийсэн судалгааны тайлангаа хуулаад сууж байгаа академчид ямар тус хүргэх вэ.

Avatar

Зочин 2021-02-23 203.91.115.53

Зүгээр л төрийн нөлөөнөөс гаргачих. Тэгээл болоо. Дампуурах нь дампуураад, шалгарах нь шалгараад үлдэнэ. Төр гэдэг бүхнийг тарчилган жаргагч өрлөг эзэн бүгдийг зомби тогтоц болгож байна. Зомби тогтоц эдийн засгийн хамаг цусыг шимэгчилж оршин тогтнодог.

Avatar

Зочин 2021-02-23 192.82.76.224

Одоо цаг нь болсон.

Avatar

Зочин 2021-02-23 192.82.76.224

Арай ч дээ гэмээр хүүхдүүд их сургуульд орчихсон байдаг. Хамт сурахад гутмаар. Уг нь энэ сургуульд шилдэгүүд суралцдаг бол бахархмаар, хүндлүүштэй байх байсан

Avatar

Зочин 2021-02-23 192.82.76.224

Их сургуулийн багш нарын асуудал их хэцүү. Эцэг эх нь их сургуульд багшилдаг бол тэдний хүүхдүүд бас төгсөөд үлдчихдэг. Сайн биш мөртлөө

Avatar

Зочин 2021-02-23 192.82.76.224

Босго өндөрсгөхгүй бол манай их сургуулиудад тааруу сурлагатай чадваргүй хүүхдүүд нилээд ордог. Тиймээс сургуулиудын нэр хүнд муу болсон. Ёр нь их сургуулийн багш нарын чадвар ч тааруу даа. Арай ч дээ гэмээр ч багш нар байж байдаг. Багшаа чадваржуул

Avatar

ТЭНГЭР БӨӨ 2021-02-23 115.84.87.25

40ХОНОГ СУРДАГ ЖОЛООЧИЙГ ШАЛГАЛТЫГ УЛС АВЧ БАЙХАД 4ЖИЛ СУРДАГ ДЭЭД СУРГУУЛИЙГ УЛС АВЧ МУУГ УНАГААЖ УЛИРААГААЛ СУРГУУЛЬ ЧАНАРТАЙ БОЛЧИХНО УЛСЫН АНГАААХД ТЭНЦЭХГҮЙ ОЮУТНЫГ АВДАГ МОНОС АЧ ЭТҮГЭН ШИНЭ АНАГААХ ХҮН а**х ЭМЧ, УЛСЫН СУИС-Д ТЭНЦЭХГҮЙ ОЮУТНЫГ АВДАГ СИТИ КИНО УРЛАГ, БЭРС МЭТ БОЛИО

Avatar

Зочин 2021-02-23 172.58.143.231

Mongolchuud mundag yumaa buh niiteeree deed bolovroltoi bolohiig ermelzdeg iim mundag srd tumen olongui shuu!

Avatar

Зочин 2021-02-23 202.9.40.204

Бүх их сургууль босго оноонд хүрээгүй оюутнаар дүүрсэн, тэр бүү хэл ЭЕШалгалт өгөөгүй сурагчид ч их байгаа дөө

Avatar

Хотын уугуул иргэн 2021-02-23 64.119.17.211

Гадаадын мундаг гэх их, дээд сургууль төгсөөд тухайн улсдаа ч юм уу эсвэл гадааддаа үлдэж ажил хийхгүй бол ашиг алга. Тэнд заасан юм нь манайд хэрэглэх ямарч боломж байхгуй. Тэр хэмжээний цалин өгч чадахгуй г..м олон асуудал байна. За яахав, гадгаадад төссөн гэх нэр л авах юм биздээ. Тэр Харвардад суралцсан гээд байгаа манай зарим нөхөд тус сургуулийн англи хэлний бэлтгэл ангид 1-2 жил курст суралцасныгаа Харвард төгссөн гэж пээдийгээд байдаг нь инээдтэй…

Avatar

зочин 2021-02-23 66.181.177.62

хэмжээ хязгааргүй олон дээд мэргэжитэн бэлтгэх хэнд хэрэгтэй юм бэ? 100 000 хүнд оногдох дээд мэргэжилтэй хүмүүсийн квот тоо тогтоо. Яахав хомсдол, чөлөөт өрсөлдөөнөө тооцоод эрэл хэрэгцээнээс нь 1.5-2 дахин гээд гаргачих. Төгсөгчдийн үлдсэнийг нь дунд, техник мэргэжилийн сургууль луу явуул. ЭЕШ-ийн босго оноогоороо шийд. Одоогийнх шиг муу сайн хамаагүй УБ ирж дээд сургууль нэртэй өдөр өнжүүлэхэд дэмий цаг нөхцөөж суух хэрэг алга. УБ-чууд нь нутагтаа түгжрэлгүй хэвийн амьдармаар байна.

Avatar

Зочин 2021-02-23 66.181.182.244

оршин тогтнож чадаж л байвал байж л байг л дээ

Avatar

irgen 2021-02-23 103.26.193.252

Huviin surguuli tugssun gej heleheesee zaluuchuud ichih heregte shuu, Huree, Otgontenger, Tsetsee gun, Shihihutag, Sutai, Xalh juram, Etugen geh meteer tsuvarch ugnu duu… chanargui baahan bolobsrol, baahan deed bolovsrolroi languuchid

Avatar

Зочин 2021-02-23 64.119.26.30

Уучлаарай монгол улсын боловсролын салбарт зөрчилтэй асуудал олон. Дэлхийн тэргүүлэгч гүрэнд боловсрлл эзэмшиж, тэргүүлэгч компанид ажиллаж сурсан мэдсэн чадсан зүйл олон. Гэтэл монголд мэргэжлийнхээ ажлыг хайгаад олдохгүй, оюуны өндөр чадварыг огт үнэлэхгүй, оюуны хулгай хаа сайгүй, хоосон докторууд хуйвалдаан хийж 10 саяаар цолоо хамгаалдаг, хаа сайгүй мөнгө хулгайлж идсэн соёлтой байхад өөрийнхөө чадварыг үнэлүүлэх хэрэггүй болж зүгээр нуугдаж амьдрах нь дээр болдог.

Avatar

Зочин 2021-02-23 192.82.76.224

12 жил хичээж онц сураад, гадаадад тэтгэлэг авч, нэр хүндтэй их сургуульд сурч сурч ирсэн чинь хажууд баахан хувийн их сургууль төгөссөн улсууд. Наад захын юм мэдэхгүй. Хүнээр ажлаа хийлгээд ард зүүгдээд. Хэцүү хэцүү. Хүний хөлөлмөрийг үнэлдэг баймаар юмаа.

Avatar

иргэн 2021-02-23 66.181.181.159

Үлсэн 70 нь Боловсролын Яамны үе үеийнсайд, дарга нарын хувийн сургуулиуд. Цэгцэлж чадахгүй дээ. Тэд оюутны мөнгийг авахаас гадна төрөөс бас элдэв лоббигоор маш их мөнгө сааж амьдардаг. Тэдэнд сургалтын чанар, улс орны хэрэгцээ мэт нь огт падгүй ээ

Avatar

Зочин 2021-02-23 202.126.88.162

СУРГУУЛИЙН ТОО ТОЛГОЙ НЬ ӨСӨӨД БАЙГАА ХИРНЭЭ ИРГЭДИЙН БОЛОВСРОЛ НЬ НИМГЭРЭЭД Л БАЙДАГ ХААШАА ЯНЗЫН ХАМААРАЛ ВЭ ??? ТЭР ИХ ЭРДЭМ НОМЫН ҮР ШИМИЙГ ХЭЗЭЭ ХҮРТЭНЭЭ …..

ЗАСГИЙН ГАЗАР ХААНА ЦӨӨЛНӨ ГЭЖ ЯРИХ Ч АЧИР ДЭЭР ДОРВИТОЙ ХӨДӨЛЖ ЧАДАХГҮЙ БАЙСААР ТОО ӨСӨӨД Л…..🔝🔝🔝

Avatar

Бат 2021-02-23 66.181.161.52

Босгыг нь өндөр болгож МСҮТ -ийг жинхэнэ утгаар нь дэмжиж мэргэжлийн эрэлт хэрэгцээг 10 жилээр төлөвлөж бэлдэхгүй бол бүх залуучууд өөрсдийгөө дээд сургууль төгссөг мундаг гэж бодсон хийж чадах сурсан юу ч байхгүй хаана ч гологдсон хэдэн багш нар нь халтуур хийж бүтэх бүтэхгүй сургуулв хэссэн.
Ажиллах хүчний хомсдолд орсон орон болоод байга.
Энхамгалан сайд эрт мэдэрсэн хүн цэгцэлж буян болох байх гэж найдаж байна амжилт хүсье

Avatar

Зочин 2021-02-23 202.126.88.162

ДЭЭРЭЭС НЬ АЖЛЫН БАЙРАНДАХЬ АХМАД ҮЕ НЬ ШИНЭ ЗАЛУУ ҮЕДЭЭ ҮЛГЭРЛЭДЭГГҮЙ ЗААЖ СУРГАДАГГҮЙ ХАРИН Ч ҮЛ ОЙШООЖ ; АТААРХАЖ; АД ҮЗЭЖ; ГИШГЭХ ТАЛААР БОДДОГ НЬ ГУНИГТАЙ…..ХОЙЧ ЗАЛГАМЖ ЧАНАР ҮЛГЭР ЖИШЭЭ ЮМ ГЭЖ МОНГОЛД БАРАГ ҮГҮЙ

Avatar

Ссс 2021-02-23 122.201.21.240

МАНАЙХ ШИГ НИЙСЛЭЛИЙНХЭЭ НЭРИЙГ ГАДНЫХАНД ТЭР ТУСМАА СҮМИЙН СУРГУУЛЬД ӨГСӨН УЛС БАЙХГҮЙ. МОСКА, СӨҮЛ, ТОКИОГМЙН ИХ СУРГУУЛИЙГ ХАР, ГЭТЭЛ НЭГ СО ӨВГӨН УЛААНБААТАР ГЭДЭГ НЭРИЙГ АВЧИХ ГЭЖ.ОДОО УЛААНБААТАР НЭРЭЭ БУЦААЖ АВАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2021-02-23 202.126.90.132

Delhiid 4000 garui ih surguuli baidag. Manai MUIS chansaagaaraa 3000-d ordog baigaa.

Avatar

Зочин 2021-02-23 202.126.88.70

Их сургуульд доктор зэрэгтэй хүн багшилдаг гэсэн шалгуур тавьж хуульчлах нь дээр.

Avatar

Зочин 2021-02-23 202.9.46.212

Доктор байх хамаагүй шүү. Одоогийн докторууд адилхан доктороо мөнгөөр худалдаад авчихсан. 2000 оноос хойш доктор утгаа алдсан.

Avatar

Зочин 2021-02-23 202.126.88.70

Ажилд ороход аль сургууль төгссөн бэ гэдэг нь ямар ч хамаагүй, аль намын гишүүн бэ, хэний хүн бэ гэдэг нь гол.

Avatar

Zochin 2021-02-23 196.54.28.167

Ih surguuli onts surch tugsuud ch tanil tal bhgui l bol ajild orj chadahgui mergejliin bus ajil hiij l bna shtee.Buh zuil ni tanil tal yostoi heleh ug bhgui .

Avatar

Зочин 2021-02-23 66.181.161.36

БЭРС

Avatar

Зочин 2021-02-23 202.126.90.132

Bers tugsugch=Erunhii said = kh kh kh ;

Avatar

Зочин 2021-02-23 172.58.143.231

Mundag yumaa iim oyunlag zaluu yamarch surguuli togsson tsooroh ni oilgomjtoi!

Avatar

Zochin 2021-02-23 64.119.25.35

МҮИС ч гэх нисгэгч бэлдэнэ гэнээ хүн а**х дутаа юу хаах хэрэгтэй өнөөдөр Моголд нисгэгч бэлдэх ямар ч суурь бхгүй хүний хүүхдийн мөнгөөр зүгээр л тоглох гэж бна

Avatar

Зочин 2021-02-23 64.119.16.234

МҮИС -ийн нэрийг солиочээ

Avatar

Зочин 2021-02-23 172.58.143.231

Yagaad bolohgui gej harin ch daruihan ehluuleh heregtei suuliin ueiin simulatoruud mash sain bolson gadniihan gertee hurtel ugsraad baina hun guai

Avatar

Иргэн 2021-02-23 139.5.219.51

охин найзтайгаа хамт ярьсныг дамжуулахад элсэлтийн оноо бага байх нь өндөр оноогоор элссэн оюутан бага оноогоор ямар нэг аргаар бас аз нь таараад орсон хамт сурч байгаа оюутанд мэдэгддэг гэнээ ялангуяа сурахад багаар даалгавар хийхэд бага оноотой оюутны сурах арга сул ярьж чадахгүй оролцдоггүй өөрөө сурч биш бусдыг залилж мэхэлж янз янзын арга хэрэглдэг гэнээ тийм болохоор ядаж улсын сургуулиудын оноо маш өндөр байх ёстой гэнэ бодоход зөв байн

Avatar

Зочин 2021-02-23 66.181.161.96

Чанаргүй хувийн сургуулиудаа хаа тэр их засаг нтрийн аюулгүй байдал ч гэх шиг зүгээр хүүхдүүдээр наадаж байдаг наацн

Avatar

Зочин 2021-02-23 113.198.137.165

Чанаргүй сургуулиудыг гэснээ МУИС, ШУТИСын зураг тавьцан ч байх шиг

Avatar

Зочин 2021-02-23 64.119.16.234

Курсын ажлаа хүнээр хийлгээд өөрөө пиводож явдаг оюутан байдаг гэсэн шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж