Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг хуралдав | News.MN

Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг хуралдав

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг хуралдав

Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан /2016.04.08/ өнөөдөр үдээс хойш болж, ажлын хэсгийн хуралдааныг тус Байнгын хорооны дарга Д.Ганбат даргалан хуралдуулав.

Ажлын хэсгийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор Гүйцэтгэх ажлын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар хууль сахиулах байгууллагуудын төлөөллүүдийг оролцуулан санал солилцов.

Ажлын хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нар болон Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тахарын ерөнхий газар зэрэг байгууллагуудын төлөөллүүд оролцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-04-08 103.26.195.99

Ene neg gahai shig amitan huuI zuin baingiin horoon darga geh . Denduu mulguu nuhur duu

Зочин 2016-04-08 103.9.90.39

News.mn 0pen paraliamentaas avaad tavisan baina yu bolohgui baigaa yum Bol

Зочин 2016-04-08 103.9.90.39

UIHuraliin sait deer bainga l Ajliin heseg huraldaj baigaa talaar tavij baidag orood hardaa open paraliament

Зочин 2016-04-08 43.242.243.206

Ажлын хэсгийн хуралдаж байгаа зургийг урд өмнө нь ингэж хэзээ ч тавьж байгаагүй дээ. Тэр ажлын хэсгийн өрөөгөөр ороод байдаг сэтгүүлч, зурагчин ч байдаггүй юм. Тэгэхээр Ганбат дарга гуай энэ зургаа татаж ав даа. Гэртээ л аваачиж хадгал. Юманд бас хэмжээ гэж бий.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж