Монголын үндэсний бөхийн холбооноос өнөөдөр/2021.02.23/ шинэлэг хэлбэрийн барилдаан зохион байгуулна хэмээн мэдэгдлээ. Тус холбооны мэдэгдэлд, Дэлхий даяар тархаад байгаа цар тахлын улмаас Монголын Үндэсний Бөхийн Холбооноос зохион байгуулагддаг олон барилдаанууд цуцлагдаад байна. Онцгой дэглэмийн энэ үед спортын уралдаан тэмцээн зохион байгуулагдах хэв маяг өөрчлөгдөж байгаатай холбогдуулан үндэсний бөхийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, бөхчүүдийн нийгмийн асуудалд анхаарал хандуулах, бөхийн барилдааныг зохион байгуулах эрх үүргийнхээ дагуу МҮБХ “Грийн шоу продакшн”-тай хамтран “Хийморь” төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байна.
Тус төслөөр шинэлэг хэлбэрийн, онц сонирхолтой, шагналын сан өндөр, бөх сонирхогчдын таашаалд нийцсэн энэ цагийн идэр залуу улс, аймгийн цолтой шилдэг бөхчүүдийн цуврал барилдааныг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Эхний барилдаанд Монгол Улсын харцага цолтой бөхчүүд оролцох бөгөөд барилдаан 2021 оны гуравдугаар сарын 14-ний Ням гаригт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана. Барилдах улсын харцага цолтой бөхчүүд 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн 15.00 цагт Монгол бөхийн өргөөнд барилдааны техникийн зөвлөгөөнд хүрэлцэн ирнэ үү.
Холбоотой мэдээ