Хан-Уул дүүргийн усан спорт сургалтын төвийн нээлт боллоо | News.MN

Хан-Уул дүүргийн усан спорт сургалтын төвийн нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

Хан-Уул дүүргийн усан спорт сургалтын төвийн нээлт боллоо

Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Буянт-Ухаа 7 дугаар сургуулийн баруун талд байрлах Хан-Уул Усан спорт сургалтын төв өнөөдөр нээлтээ хийлээ. Тус төв нь Хан-Уул дүүргийн иргэдийн бие бялдарыг эрүүл чийрэг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлсэн бөгөөд барилгын ажлыг “Азийн-Эрин” ХХК гүйцэтгэв. Хан-Уул Усан спорт төв нь 18 хүний бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар усан бассейн, фитнесс, саун гэсэн 3 төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Усан бассейн нь 7*25 метр харьцаатай, 1,7-2 метр гүнтэй, 3 замтай цагт 16-18 хүн зэрэг хүлээн авах хүчин чадал бүхий стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан бөгөөд бассейны усыг 24 цагаар озон болон хлороор ариутгадаг.

Фитнесс клуб  нь стандартын шаардлага хангасан орчин үеийн тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон, цагт 8-10 хүнд үйлчлэх хүчин чадалтай.

Сауны хувьд нь үйлчлүүлэгчдийн тав тухад нийцсэн душ болон амралт өрөөтэй цагт 1-4 хүн хүлээн авах хүчин чадалтай юм гэж Хан-Уул дүүргийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж