Цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-г францууд хийжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-г францууд хийжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

Цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-г францууд хийжээ

Баасан гаригийн чуулганы хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа доголдсон нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа, иргэдийг орчны бохирдлоос хамгаалахтай холбоотой ямар арга хэмжээ авч ажиллаж талаар асуулга тавьсан бөгөөд салбарын яам, нийслэлийн удирдлагууд гишүүдийн тавьсан асуултад хариулж байна

Д.Сумъяабазар: Цэвэрлэх байгууламжтай холбоотой тендерийн асуудал юу болсон бэ? Хоёрдугаар саарал усныхаа асуудлыг чөлөөлөх, чөлөөлөхгүй асуудал юу болж байгаа вэ?

Ц.Оюунбаатар: Цэвэрлэх байгууламжийн тендерийн асуудлыг би шууд хариулах боломжгүй. Миний ажил үүргийн хуваарьт байхгүй.

З.Баянсэлэнгэ: Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж барих асуудал концессоор хийж хэрэгжүүлэхээр  яригдаж байгаа. Бариад шууд хүлээлгэж өгөх хэлбэрээр явах нь зөв юм байна гэж үзсэн. Барилга хот байгуулалтын эрхлэх ажлын хүрээнд цэвэрлэх байгууламж ордог.

Э.Бат-Үүл: Цэвэрлэх байгууламжийг цэвэрлэх ажил хоёр хэсгээс бүрдэж байгаа. Нэг нь одоо байгаа лагийг сайтар боловсруулах. Эсвэл хүчин чадлыг нь нэмэх хэрэгтэй байна. Гэр хорооллын айлууд орон сууцанд орох нь ойлгомжтой. Цэвэрлэх байгууламжийн ачаалал нэмэгдэх нь ойлгомжтой. Францууд 4.3 тэрбумаар ТЭЗҮ-г нь хийсэн. Энэ зураг төслийг дагуу хийж чадах компани шалгарна. Өөр хэн ч шалгарч чадахгүй гэж хэлье.

Д.Сарангэрэл: Цэвэрлэх байгууламжийг засахыг хүлээх хугацаа алга байна. Улаанбаатарын цэвэрлэх байгууламж Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн зааг дээр байдаг. Эдгээр дүүргийн иргэдээс гомдол их ирдэг. Цэвэрлэх байгууламжийн асуудал хотын асуудал биш болсон юм байна. Манай улсын иргэдийн тал хагас нь нийслэлдээ амьдарч байгаа тохиолдолд хот, улс хамтраад асуудлаа шийдмээр байна. Гадны тийм тусламж, ийм тусламж гээд энд тэндээс цугларсан мэдээлэл өгөөд байна. Цогц мэдээ өгөөч.

Э.Бат-Үүл: Хамгийн сүүлийн жишээ гэхэд Засгийн газар таван хувийн хүүтэй моргэйжийн зээлийг хэрэгжүүлж байна. Бид шат, шатандаа ажиллаж байна. Харамсалтай нь, эдийн засаг хүндэрч, валютын урсгал байхгүй болсноос болоод хөрөнгийн хосмдолд орсон. Дээр нь манай санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкууд уул уурхай дээр их зээл өгсөн байсан. Энэ гацсан. Эцсийн бүлэгт хүмүүс ажилгүй болохоор бүх юм саарч, гацахад хүрсэн. Бид төлөвлөгөө боловсруулсан. Урд нь цэвэрлэх байгууламжаас доошоо суурьшлын бүс байгаагүй. Битүү суурьшлын бүс болсон. Хүнд даацын авто машины том, том паркууд тэнд бий болсон. Хүн суурьшуулсан, аж ахуйн нэгжүүдэд газар олгосон. Хоёр дахь асуултад хариулахад нэхмэлийн шар дээр амаргүй үйл явдал болдог. Байрыг нь шинэчлэх гээд очсон чинь компаниуд очоод оршин суугчид нь хоёр хуваагдсан. Тэгсэн мөртлөө байр маань нурлаа гээд суучихсан. Хэний талд юу яваа нь хамаагүй. Ажил эхлэхгүй байгаа компаниудыг боль гээд сууж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг гэр хорооллынхон дэмжиж байна. Энд хоёр асуудал байна. Нэгд, муу хөрөнгө оруулагч таарчихаад  иргэдтэй хэл амаа ололцохгүй байна. Хоёрт, гэр хорооллын дахин төлөвлөлт орох иргэдийн хүсэл их, оочер үүсчихсэн байгаа.

Б.ХОНГОР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Иргэн 2016-04-08 103.57.95.156

Энэ хотын дарга жорлонгоо боглорч хальтал нь баачихаад бас гадныханы монгоор цэвэрлуулнэ гээд завсраас нь бас л сурсан зуршлаарраа монго сожих санаатай !

link 2016-04-08 43.228.130.240

https://www.dropbox.com/s/a36o8f6j2xu1pp3/qphhegmqpx59auarray_0005.jpg?dl=0

Зочин 2016-04-08 103.57.95.141

ТЭЗҮ-г арай л өндөр үнээр гадаадад хийлгэсэн юм биш үү? Үүнийг 10 дахин бага үнээр хийчих Монгол алга гэхэд хэнч итгэхгүй байна! Хэдэн хуудас цаас эрээчихэд моголын баялаг гадагшаа урссаар л байх юм! Заяа нь хаясан удирдлагууд гэж

Зочин 2016-04-08 202.131.225.197

mongold haramsaltain tiim hun bhgui. mgl-chuud mindee erdem surch ene met ajliig uursduu hiideg boltsgooy gej urialmaar bna. odoogoor bid l uursdiiguu magtaad bgaa bolovch bidnii chadvar bolovsrol oyun uhaanii tuvshin delhiid nileed dooguur yaduugiin yaduu tenegiin teneg humuus bodit bdalaar bol mgl-chuud bid l bna daa. tengereesee buuj ireed erdem surch bodit bdalaa uurchiltsguuy.

Зочин 2016-04-08 103.229.122.128

Хийх хүн байхгүй ээ. Гэхдээ энэ мөнгөнөөс хэсэг хүмүүс цохисон нь тодорхой.

Зочин 2016-04-08 112.72.11.107

Худлаа үлгэр сонгуулийн шоу тавьж байгаа юм

Зочин 2016-04-08 103.26.193.228

гадны хөрөнгө оруулагч "Танайд ОУ-ын стандартын шаардлага хангасан эмнэлэг байгуулж өгье, хөрөнгөө бид 100% даана" гэхэд өөдөөс нь надад хэдийг өгөх юмб гэсэн гэж байгаа. Ийм л өтөж ялзарсан сэтэхүй өнөөдөр Монголын Төрөөс салахгүй байгаа учраас бид хөгжил дэвшил, сайн сайхны тухай ярих нь бай тугай мөрөөдөх ч хэрэггүй юм

Зочин 2016-04-08 103.26.193.228

Оросууд хамгийн бага зардлаар хийж гүйцэтгэх санал өгөөд байхад их зардал гаргаж хийх газрыг нь сонгоод байгааг юу гэж ойлгох вэ. Манайхан төсөв хэмнэх сэтгэл огтоос байхгүй, гагцхүү хэрхэн яаж хувьдаа мөнгө цохих тухай л өдөр шөнөгүй толгойгоо гашилгаж явдаг балиар хулгайч луйварчин араншинтай улсууд.

maaash chuhal asuult 2016-04-08 104.228.158.165

shine barigdaj bgaa oron suutsnuudiin doorh/barisan gazar ni henii umchluld uldej bgaa ni mash notstoi asuudal. 50/60/70 jiliin daraa ter oron suuts huuchirch nuraagdana ter ued irged bair ch ugui, gazar ch ugui bno. tiimees irged bair avahdaa doorh gazar ni iegediin umchluld uldej bgaa esehiig medeh/asuuh heregtei.

Зочин 2016-04-08 104.228.158.165

hiuse horoolol house horoolol, house horoolol.

Зочин 2016-04-08 59.153.85.67

ТЭГЭЭД ТЭР ТЭЗҮ ГЭЭД БАЙГАА ЗҮЙЛЭЭ ИЛ ТОД ТАВИАД НИЙТЭД ҮЗҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ. ҮНДЭСНИЙ КОМПАНИУД ХИЙХ ЁСТОЙ. МАНАЙХАН ЧАДНА ШҮҮ ДЭЭ. АРД ТҮМНИЙ МӨНГӨӨР ХИЙЛГЭЧИХЭЭД АРД ТҮМЭНД НЬ ХАРУУЛАХГҮЙ ТЕНДЕР ЗАРЛАНА ДАА.

neg l ih nissen uursdiiguu duviilgusun uls 2016-04-08 202.131.225.197

end dahij huullaa. mongold haramsaltain tiim hun bhgui. mgl-chuud mindee erdem surch ene met ajliig uursduu hiideg boltsgooy gej urialmaar bna. odoogoor bid l uursdiiguu magtaad bgaa bolovch bidnii chadvar bolovsrol oyun uhaanii tuvshin delhiid nileed dooguur yaduugiin yaduu tenegiin teneg humuus bodit bdalaar bol mgl-chuud bid l bna daa. tengereesee buuj ireed erdem surch bodit bdalaa uurchiltsguuy.

jenco 2016-04-08 59.153.114.228

Tegeed hot shiideh yum uu Bayanselenge avgai shiideh yum uu yu ch oilgosongui

Зочин 2016-04-08 202.179.27.204

Uursduu hiigeejee Huneer hiilgehe boliojee Huh tolbot tengerin huvguud bainda

Зочин 2016-04-08 202.131.225.197

***** tolbotoi bhaar tengeriinh yumuu. ***** tolbo chin gajig shd. hudlaa tsuurah yumaa.

Зочин 2016-04-08 202.21.106.102

францууд бааас цэвэрлэхдээ хир сайн юм бол.

hnnn 2016-04-08 202.9.40.56

овоошдэээ Сонгинохайрханаар л эргэлдэж харагддаг Сумъяабазар үнэрт анхаарч парламентын түвшинд гаргаж ярих сэдэл төрж. Эхнэр хүүхдээ гадаадад амьдруулчихаад тансаглалын мөнгийг нь хийдэг дарга нар хотынхоо өмхий үнэрийг марталгүй шийдээрэй

зочин 2016-04-08 49.0.204.47

цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ маш муу хийгдсэн өмнө нь япон солонгосын хийсэнийг хуулсан одоогийн үнэрийг дарах тухай юу ч байхгүй энэ бол мөнгө угаасан зүйл болсоон.Одоо үнэр дарах тухай Оросын технологи яриад байгаа шүү дээ

Мгл 2016-04-08 103.26.195.25

Ман- н луйварчид газар зарахаас оор юм хииж байсан биш, ядаж замаа ч засчихадаггуй байлаа. Одоо сонгууль дохохоор нээх ажил хэрэгч царайлаад л тэрииг хиихгуй яасиин, хулээх хугацаа алга гээд улилдаад байхын . Жоохон ч гэсэн ичих булчирхай улдээгуй юм байхдаа