Хятадад хөлсний алуурчдыг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

Хятадад хөлсний алуурчдыг баривчилжээ

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг хөнөөх төлөвлөгөөтэй хоёр хөлсний алуурчныг Хятадын хилийн ойролцоогоос баривчилсан байна. Хөлсний алуурчдын нэг нь Хойд Солонгосын дүрвэгч бол нөгөө нь Хятадын иргэн аж. Тэднийг Түмэн голын ойролцоо баривчилсан байна. Сэжигтнүүд байцаалтын явцад Ким Чен Уныг хөнөөх төлөвлөгөөтэй байснаа хүлээжээ. Хөлсний алуурчдыг баривчилсан Хойд Солонгосын хилийн харуулуудыг шагнасан гэнэ.

 

Гэхдээ энэ мэдээлэл нь Хойд Солонгосын  Хөдөлмөрийн намын долоо дахь их хурлын өмнө албаар Пхеньянаас тараасан цуурхал байж магадгүй хэмээн улс төрийн зарим ажиглагч үзжээ. Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын их хурлыг анх удаа удирдагч Ким Чен Уны удирдлага дор ирэх тавдугаар сард болох юм. 

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж