4,259,811 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.02.23-нд нийтлэгдсэн

4,259,811 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 1,254,345,235.46 төгрөгийн үнийн дүн бүхий 4,259,811 ширхэг хувьцаа арилжигдсанаас 23 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ард кредит ББСБ" ХК (ADB+15.00%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND +14.33%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Техник импорт" ХК (TEX -15.00%) болон "Ард Даатгал" ХК (AIC -4.73%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 250,675 ширхэг нэгж эрхийг нийт 41,430,256 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 49 ширхэг үнэт цаасыг 4,949,000 төгрөгөөр, багцын арилжаанд нийт 13,607,865 ширхэг үнэт цаасыг 1,021,950,662 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс 5.25 хувиар өсөж, 30756.76 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,511,531,338,136.21 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж