Монголбанк фитнесс төвтэй болох гэсэн нь зөв үү?

Хуучирсан мэдээ: 2021.02.23-нд нийтлэгдсэн

Монголбанк фитнесс төвтэй болох гэсэн нь зөв үү?

Монголбанк фитнесс төвтэй болох гэсэн нь зөв үү?

Монголбанк бол үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн тогтвортой байдлыг хангах үнэ цэнэтэй үүрэг хүлээсэн Монгол Улсын төв банк. Энэ ч утгаараа цомхон бөгөөд мэдлэг чадвартай ажилтнуудаар хүний нөөцөө бүрдүүлсэн онцгой байгууллага. Мөн ажилтны ёс зүйг төлөвшүүлэх, идэвхи санаачилгатай байх урам зоригийг дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэх, мэргэшин суралцах бүхэл боломжоор албан хаагчаа хангахыг эрмэлздэг байна.

Иймээс тэд залуучуудынхаа дэвшүүлсэн  санаачилгыг дэмжиж, 300 сая төгрөгөөр фитнессийн төхөөрөмж худалдан авах тендер зарласан нь нилээдгүй удаан хугацаанд олон нийтийн анхаарлын төвд байлаа. Харамсалтай нь улс төрийн хэт их хөөсрүүлэлтийн хор уршгаар ковид 19 халдварын үед хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжих сонирхолтой тус банкны залуучууд зарласан тендерээ цуцлахаас өөр аргагүй байдалд хүрчээ.

Мэдээжийн хэрэг уг сэдэвтэй холбоотой хүн бүр сошиал орчинд өөрсдийн байр сууриа илэрхийлж байгаагаас гадна ажилчдынхаа эрүүл мэнд, тав тухад анхаардаг бусад байгууллагын эрэлд гарсан байна.

Үүнтэй холбоотойгоор ажилчдынхаа эрүүл мэндэд онцгой анхаарч, дасгал хөдөлгөөнөөр дархлааг нь дэмжих зорилгоор фитнесс заал нээсэн хэд хэдэн газрууд байдгийг олон нийт мэдэж авлаа. ДЦС-3-аас эхлээд талх, гурилан бүтээгдэхүүний ууган үйлдвэрийн нэг “Талх Чихэр” ХК гээд ажилчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тал дээр онцгой ач холбогдол өгсөн байгууллагууд олон байна. “Талх Чихэр” ХК гэхэд 700 гаруй сая төгрөгөөр Солонгос улсын өндөр чанар, үзүүлэлт бүхий тоног төхөөрөмжөөр 100 хувь тоноглогдсон мэргэжлийн фитнесс төвийг байгуулсан гэх бөгөөд зөвхөн агааржуулалтын системд зориулж 400 орчим сая төгрөг, тоног төхөөрөмжийн зардалд 300 орчим сая төгрөг зарцуулжээ. Ингэснээр тус компанийн ажилчид цаг зав, мөнгө гарздалгүйгээр дасгал хөдөлгөөнөөр эрүүлжиж, дархлаагаа дэмжих, эрч хүч дүүрэн ажиллаж амьдрах бүрэн боломжтой болжээ.

Тэгвэл Монгол Улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулдаг төв банкны хувьд ажилчиддаа зориулан фитнесс заал тохижуулж өгөх нь таны хувьд зөв шийдвэр болов уу?

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж