“Perseverance” хөлөг Ангараг дээр буусан бичлэгийг дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2021.02.23-нд нийтлэгдсэн

“Perseverance” хөлөг Ангараг дээр буусан бичлэгийг дэлгэлээ

“Perseverance” хөлөг Ангараг дээр буусан бичлэгийг дэлгэлээ

АНУ-ын сансар судлалын агентлаг “NASA”-ийн  " Perseverance " робот хөлөг энэ сарын 19-нд Ангараг гариг дээр амжилттай газардсан билээ. Улаан нүдэн гариг дээр нян буюу амьд организм оршин байгаа эсэхийг тогтоох зорилготой уг станц нь сүүлийн нэг сарын хугацаанд тус гариг руу дэлхийгээс илгээсэн гурав дахь станц болсон. Тэгвэл “NASA” “Perseverance” хөлөг Улаан нүдэн гариг дээр хэрхэн газардсаныг харуулсан дүрс бичлэгийг олон нийтэд өнөөдөр /2021.02.23/ дэлгэлээ.

“How to Land on Mars” нэртэй уг дүрс бичлэг “Perseverance”-ийг Ангарагийн агаар мандал руу орсноос 230 секундын дараа буюу Ангарагийн гадаргуугаас дээш 11 километрийн зайд байхад эхэлж, тус гаргийн гадаргуу дээр шүхрээр буух хүртэл нь үргэлжлэх юм. Мөн нийт 23 камераар тоноглогдсон “Perseverance”-ийн микрофон Ангарагийн чимээг анх удаа бичжээ.

Өнгөрсөн оны долдугаар сард дэлхийгээс хөөрсөн “Perseverance” станц нь 470 сая километр урт зам туулсны эцэст Ангараг гаригт хүрсэн ба багадаа хоёр жилийн хугацаанд тус гариг дээрх “Езеро” гэгддэг эртний нуурын ёроолд ажиллах юм байна. “Езеро” хонхор нь 45 км өргөнтэй, Босни-Герцеговина улсын нэгэн тосгоны нэрээр нэрлэгдсэн газар бөгөөд эндээс цуглуулсан чулуулгын дээжээ “Perseverance” станц цилиндр хэлбэрийн жижиг савнуудад хийж үлдээх юм. Хүн төрөлхтөн Ангараг гариг руу нийтдээ 14 сансрын станцыг хөөргөснөөс найм нь амжилттай газардаж байсан ба эдгээр нь бүгд “NASA”-ийн хөлгүүд байжээ.

Эх сурвалж: NASA.GOV

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж