Ц.Элбэгдоржийн жиргээ дэлхий нийтийн анхаарлыг Мьянмар руу татав

Хуучирсан мэдээ: 2021.02.23-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдоржийн жиргээ дэлхий нийтийн анхаарлыг Мьянмар руу татав

Ц.Элбэгдоржийн жиргээ дэлхий нийтийн анхаарлыг Мьянмар руу татав

Мьянмар улсад энэ сарын 1-ний өдөр зэвсэгт хүчнийхэн Ан Сан Су Чи тэргүүтэй ардчилсан удирдагчдыг баривчлан хорьж, хүчээр төрийн эрхийг гартаа авсан авснаас  иргэд нь эсэргүүцэж, жагсаал өрнөж байна.

Энэ үйл явдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудсаар дамжуулан Ан Сан Су Чигийн Монгол Улсад айлчилж байсан үеийн зургийн хамт захидал илгээснээ нийтэлжээ.

Тэрбээр “Мьянмар хүндэт найзууд минь, та нар ганцаараа биш шүү. Та нарын эрх чөлөөний төлөөх дуу хоолой бууны дуунаас илүү чанга, та нараас эрхийг чинь булааж авах нь боломжгүй зүйл. Ан Сан Су Чи аминаасаа илүү эх орондоо хайртай гэдгийг би мэднэ. Эрх чөлөөтэй болоод эрх чөлөөгүй олон тэрбум хүн та нарыг харж байгаа. Монголчууд сүүн цацал өргөн та бүхэнд эрх чөлөөгөө хамгаална гэж ерөөж, залбирч” байна хэмээгээд бууж өгөхгүй байхыг уриалжээ.

Түүний жиргээг мьянмарчууд, олон улсад нэр хүндтэй улстөрч, дипломат төлөөлөгч, удирдагчид дэмжиж #saveMyanmar хэмээн хаштаг үүсгэн саналаа хэлж, дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Ш.ОЧ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж