Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 25-нд эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2021.02.23-нд нийтлэгдсэн

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 25-нд эхэлнэ

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 25-нд эхэлнэ

Элсэлтийн ерөнхий шалгалт болон монгол хэл бичгийн шалгалтад шалгуулагчдын онлайн бүртгэл  орон даяар Улаанбаатар хотын цагаар 2021 оны хоёрдугаар сарын 25-ны 09.00 цагт эхэлнэ.

Цахим бүртгэл дөрөвдүгээр сарын 20-ны 18.00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хуудсаар элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж буй Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагчид болон багш нарт туслах зорилготой. Өөрийн компьютер дээр нэмэлт программ суулгах шаардлагагүй. Утсаар ашиглах бол дата үнэ төлбөргүй.

Та тус цахим зөвлөх хуудсанд хандсанаар: 

  • Өмнөх жилүүдийн шалгалтын үр дүн, шалгуулагчдын гүйцэтгэл, алдаанд дэлгэрэнгүй шинжилгээ хийсний үндсэн дээр сурагчдын сул гүйцэтгэж буй агуулгад илүү төвлөрсөн Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой ТВ хичээл,
  • 12 дугаар ангийн сурагчдад зориулсан цахим хичээлүүд үзэх;
  • 2018, 2019 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын 11 хичээлийн жишиг даалгаварууд (түлхүүр үгтэй)-ыг ашиглан мэдлэг чадвараа сорих;
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын журам, Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлд хэрхэн хамрагдах, ЭЕШ-ын блюпринт зэрэг заавар зөвлөмжүүдтэй танилцах;
  • Түгээмэл асуулт хариулт хэсгээс өөрт тулгамдаж буй асуултад хариулт авах;
  • Цаг үеийн мэдээ мэдээллийг нэг дороос цаг алдалгүй авах  боломжтой юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж