Анн Хатауэй хүүтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

Анн Хатауэй хүүтэй болжээ

Оскарын шагналт жүжигчин Анн Хатауэй  2012 онд мэргэжил нэгт Адам Шулмантай гэр бүл болж фэнүүдээ нэг сайн баярлуулж байсан бол оны өмнөхөн анхны хүүхдээ хүлээж буй мэдээ нь түүнээс дутахгүй шуугиан дагуулсан юм.

Тэгвэл хосууд гуравдугаар сарын 24-ний өдөр хүүтэй болсон бөгөөд хоёр долоо хоногийн турш нууцалсан мэдээлэл нь ийнхүү зарим нэгэн эх сурвалжуудын ачаар ил болжээ. Жүжигчид анхны хүүхэддээ Жонатан Рөүзбэнкс Шулман хэмээх нэр хайрлажээ.

                                                                                                                                         Г.СҮМБЭЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж