Цар тахлын халдвар авснаас 6 сарын дараа үс халзарч байна гэв

Хуучирсан мэдээ: 2021.02.23-нд нийтлэгдсэн

Цар тахлын халдвар авснаас 6 сарын дараа үс халзарч байна гэв

Цар тахлын халдвар авснаас 6 сарын дараа үс халзарч байна гэв

Ядаргаа, үнэрлэх, амтлах мэдрэмжээ алдах, цээж өвдөх зэргээс гадна халдвар авсан хүмүүст хэсэг хугацааны дараа үс халзрах шинж тэмдэг илэрч эхэлсэн гэнэ. Эрүүл мэндийн Lancet сэтгүүлд хэвлэгдсэн судалгааны тайлангаас харахад Ухань хотод эмчлүүлсэн 1655 өвчтөний 359 буюу 22 хувь нь эмнэлгээс гарснаас зургаан сарын дараа үс нь халзарч эхэлсэн байна.

Мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаар халдварт өвчин тусах гэх мэт стресс ихтэй үйл явдлын дараа түр хугацаанд үс унах бол хэвийн үзэгдэл гэнэ. Гэхдээ цар тахлын хувьд үс унах шинж тэмдэг нь түр хугацааных биш байж болзошгүй гэнэ. Улмаар халдвар авсан хүмүүсийн зарим нь эргэн сэргэхээргүй халзан болж магадгүй гэнэ.

Эрдэмтэд цар тахал туссанаас удаан хугацааны дараа биед гарах өөрчлөлтүүдийн талаар судлахаар ажиллаж эхлээд дээрх үр дүнд хүрчээ. Судалгаанд Ухань хотын Жин Еин Тан эмнэлэгт 2020 оны нэгдүгээр сарын 7-ноос тавдугаар сарын 29 хүртэл эмчлүүлсэн иргэд хамрагдсан байна.

Мэргэжилтнүүд иргэдээс төрөл бүрийн шалгалт, цусны шинжилгээ авсан гэнэ. Үр дүнд нь цар тахал тусаад эдгэрсэн хүмүүс удаан хугацаанд булчин өвдөх, нойргүйдэх, сэтгэл гутралд орох, үс халзрах зэрэг шинж тэмдэг үзүүлснийг олж мэджээ.

Эх сурвалж: DAILYMAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж