Жон Керри Иракт гэнэтийн айлчлал хийв | News.MN

Жон Керри Иракт гэнэтийн айлчлал хийв

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

Жон Керри Иракт гэнэтийн айлчлал хийв

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өнөөдөр /2016.04.08/ Иракт гэнэтийн айлчлал хийлээ хэмээн Associated Press агентлаг мэдээллээ.

 

Жон Керри Багдадад тус улсын ерөнхий сайд Хайдер аль Абадитэй уулзаж Исламын улс бүлэглэлтэй хийх тэмцлийн талаар ярилцана гэж агентлаг мэдээлж байна.

 

Исламын улс бүлэглэлтэй хийж байгаа тэмцэл амжилтад хүрч байгааг Жон Керри өмнө нь тэмдэглэж байсан. Исламын улс бүлэглэл эзэлсэн газар нутгийнхаа ихэнхийг алдсан бөгөөд өнгөрсөн оны тавдугаар сараас хойш шинэ газар нутгийг өөрийн болгож чадаагүй байгаа юм.

 

"Исламын улс бүлэглэл дээд болон дунд тушаалын цэргийн албан тушаалтнууддаа төлдөг мөнгөний хэмжээг багасган гэсэн мэдээлэл бидэнд бий” хэмээн Керри мэдэгдсэн юм.

 

А.ШАРАВ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-04-08 59.153.114.213

Айлчлал ч гэж дээ! Гэнэтийн шалгалт, зааварчлага л юмдаа! Дvрдээ итгээд Исламын улсыг бvрэн устгачихаас нь урд нэг хэсгийг нь vлдээж байгаад Иран, Сири Орос Хятадын эсрэг тавих естойг Иракын хvvхэлдэйнvvддээ анхааруулж байгаа нь лавтай!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж