Камертон цэнгэлдэхэд бут авна

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Камертон цэнгэлдэхэд бут авна

Монголын рок, попын урлагт “Камертон” хамтлаг мэндлээд  даруй 15 жил болжээ. Тэд хамтлагийнхаа 15 жилийн ойн тоглолтыг “Нийслэл” асарт  хийж тасалбараа 100 мянга болон 50 мянгаар үнэлсэн. Тэрхүү тоглолтыг монголын “V.I.P”-д  зориулсан гэж фенүүд нь ундууцдаг. Харин Камертончууд фенүүдээ гомдоохгүй нь ээ. Энэ сарын 28-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Камертон 15 нас хүрлээ” нүсэр тоглолтоороо уулзах гэж байна. Тэд амьд хөгжимтэй дуулах ба хөгжим техникийн асуудлын АНУ-ын мэргэжлийн хөгжимчид хариуцан ажиллах юм байна. Энэ удаагийн тоглолтоороо хөгжмийн дуугаралтыг жинхэнэ утгаар нь мэдрүүлэн төрсөн өдрөө фенүүдтэйгээ доргио өнгөрүүлэх гэнэ шүү. Тоглолтын зохион байгуулагчаар Hero энтэртайнмент тажиллаж байгаа бол ерөнхий ивээн тэтгэгчээр Монгол газар, Skytel, Wagner Азиа зэрэг компаниуд ажиллаж байна. Тус тоглолтын тасалбар 4000 төгрөг ажээ.

А.Гал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж