Кеничүүд царцааны нүүдлийг зогсоох арга олжээ

Хуучирсан мэдээ: 2021.02.23-нд нийтлэгдсэн

Кеничүүд царцааны нүүдлийг зогсоох арга олжээ

Кеничүүд царцааны нүүдлийг зогсоох арга олжээ

Кени улсад сүүлийн хэдэн арван жилийн турш үзэгдээгүй хамгийн ноцтой царцааны нүүдэл болж, айлуудын эд хөрөнгө, ургац ихээр хохирч байна. Харин тус асуудлыг шийдэхээр шинээр Bug Picture  хэмээх бизнес мэндэлж байгаа нь хүмүүст итгэл найдвар төрүүлж байгаа гэнэ. Цаг уурын өөрчлөлтөөс болж царцааны тоо толгой огцом өсч, зүүн Африкийн байгалийг ноцтойгоор сүйтгэх болсон байна. Эрдэмтдийн хэлж байгаагаар дэлхийн уур амьсгал дулаарснаар далайн ус их хэмжээгээр ууршиж, улмаар хур тундасны хэмжээ нэмэгдсэнд намгууд хатахаа больж, царцааны үржих таатай нөхцөл бүрдсэн байна.

Харин шинээр үүсч буй Bug Picture бизнес Кенийн төв хөсгийн Лайкипиа, Исиоло, Самбуру хотуудын иргэдтэй хамтран ажиллаж, иргэд царцаа барьж, дээрх бихнес эрхлэгчдэд зарах бөгөөд худалдан авсан бизнесмэнүүд нь царцааг тээрэмдэж, малын органик хоол болгон үйлдвэрлэж байгаа аж. Царцаан сүрэг өдөрт 150 км аялаж чаддаг бөгөөд метр.кв тутамд 40-80 сая царцаа багтдаг гэнэ. Ийнхүү маш олноороо нүүдэллэж байгаа царцаа тариачдын бүтэн жилийн хөдөлмөрийг хормын дотор үгүй хийж, асар их хохирол учруулдаг юм.

Bug Pictures компани иргэдээс нэг кг царцааг хагас ам.доллараар худалдан авч байгаа гэнэ. Стэнфордын их сургуулийн мэдээлснээр тус компани энэ сарын 1-18-ны хооронд нийт 1.3 тонн царцаа цуглуулсан байна. Цуглуулсан царцаануудыг бутлан хатааж, түүний дараа тээрэмдэн нунтагласнаар уургаар баялаг малын тэжээл, эсвэл бордоо үйлдвэрлэж байгаа гэнэ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж