ОХУ-д байгаа монгол иргэдийг энэ сарын 25-нд хилээр нэвтрүүлнэ | News.MN

ОХУ-д байгаа монгол иргэдийг энэ сарын 25-нд хилээр нэвтрүүлнэ

ОХУ-д байгаа монгол иргэдийг энэ сарын 25-нд хилээр нэвтрүүлнэ

ОХУ-д байгаа монгол иргэдийг энэ сарын 25-нд хилээр нэвтрүүлнэ

УОК-ын энэ сарын 19-нд гаргасан шийдвэрийн дагуу ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг 25-ны 12.00 цагт Хиагт-Алтанбулаг хилийн боомтоор нэвтрүүлнэ. Үүнтэй холбогдуулан ОХУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-наас ОХУ-д оршин суугаа, эх орондоо буцах иргэдийн анхааралд мэдээлэл хүргүүлжээ.

Иргэд хилээр нэвтрэхдээ тусгаарлах байрны 10 хоногийн төлбөр болох 500 мянган төгрөг, тээвэрлэлтийн зардал 15 мянган төгрөг буюу нийт 515 мянган төгрөгийг ОБЕГ-ын дансанд шилжүүлэх, ингэхдээ гүйлгээний утга дээр тухайн иргэний овог, нэр, регистрийн дугаарыг тодорхой бичихийг анхаарууллаа.

Түүнчлэн нийт иргэд хил нэвтрэхээс 72 цагийн доторх PCR шинжилгээний хариуг илтгэх бичиг баримтыг биедээ авч явах, холбогдох албан тушаалтнуудад мэдүүлэх шаардлага хэвээр тавигдаж буйг тооцоолж, хувийн бэлтгэлээ базаахыг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Осман 2021-02-23 188.124.247.144

Онгоцны зардалгүй хүмүүсийг газараа авах боломж байдаг болов уу туслаач дарга нар минь

Avatar

Зочин 2021-02-23 202.55.188.91

Tsul virus irj bga yum bna da

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж