УОК-ын энэ сарын 19-нд гаргасан шийдвэрийн дагуу ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг 25-ны 12.00 цагт Хиагт-Алтанбулаг хилийн боомтоор нэвтрүүлнэ. Үүнтэй холбогдуулан ОХУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-наас ОХУ-д оршин суугаа, эх орондоо буцах иргэдийн анхааралд мэдээлэл хүргүүлжээ.
Иргэд хилээр нэвтрэхдээ тусгаарлах байрны 10 хоногийн төлбөр болох 500 мянган төгрөг, тээвэрлэлтийн зардал 15 мянган төгрөг буюу нийт 515 мянган төгрөгийг ОБЕГ-ын дансанд шилжүүлэх, ингэхдээ гүйлгээний утга дээр тухайн иргэний овог, нэр, регистрийн дугаарыг тодорхой бичихийг анхаарууллаа.
Түүнчлэн нийт иргэд хил нэвтрэхээс 72 цагийн доторх PCR шинжилгээний хариуг илтгэх бичиг баримтыг биедээ авч явах, холбогдох албан тушаалтнуудад мэдүүлэх шаардлага хэвээр тавигдаж буйг тооцоолж, хувийн бэлтгэлээ базаахыг зөвлөж байна.
Холбоотой мэдээ