Монгол Улсын Батлан хамгаалах яаманд БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас буцалтгүй тусламж хэлбэрээр хандивлаж буй Covid-19-ийн эсрэг вакцин хүлээн авах ёслолын ажиллагаа өнөөдөр /2021.02.23/ Батлан хамгаалах яаманд боллоо.
Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, БНХАУ-ын талаас тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньрүй, Батлан хамгаалахын атташе, ахлах хурандаа Бао Юйхай болон албаны бусад хүмүүс оролцов.
Элчин сайд Цай Вэньрүй ёслолын ажиллагааг нээж “БНХАУ-ын БХЯ-аас Монгол Улсын цэргийн алба хаагчдад зориулж 100 мянган тун коронавирусийн эсрэг вакцин хандивлаж байна. Монголчууд “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэж ярьдаг. Тэр ч утгаараа БНХАУ-д Covid-19 дэгдэж, биднийг хүнд нөхцөлд ороод байхад Монгол Улс тэр дундаа Монгол цэргийн нэгдсэн холбооноос манай улсад гаднын анхны тусламжийг үзүүлсэн юм. Энэ бол хоёр улсын Батлан хамгаалах салбар ямар гүн гүнзгий нягт харилцаатай байдгийг харуулсан тод жишээ юм. Тиймээс бид та бүхний сайхан сэтгэлийн хариуд уг буцалтгүй тусламжийг үзүүлж байна. Хэдий манай улсад тус вакцины хэрэгцээ шаардлага өндөр байгаа ч энэ үйл явдал нь хоёр улсын стратегийн иж бүрэн түншлэл хийгээд ард түмний өнө удаан жилийн найрамдалт харилцааг бүрэн харуулж байна” хэмээн хэлсэн юм.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Хятадын ард түмэн, ХАЧА-ийн бүрэлдэхүүний сайхан сэтгэлийн тусыг эрхэм Элчин сайд та өөрийн биеэр хүрэлцэн ирж, бид бүхэнд гардуулан өгч байгаад маш их талархаж байна. Манай улс хэдий 10 гаруй сарын хугацаанд коронавирусийн халдварыг алдалгүй барьж чадсан ч өнгөрсөн арваннэгдүгээр сараас дотооддоо алдсан. Энэ бэрх цагт тус буцалтгүй тусламж нь хоёр улсын Батлан хамгаалах салбарын найрсаг харилцаа ямар өндөр түвшинд байдгийг бүс нутагт харуулсан тод жишээ боллоо. Бид тус вакцинаар эхний ээлжид цар тахлын голомтод ажиллаж байгаа цэргийн эмч, мэргэжилтнүүдээ хамруулахаар төлөвлөсөн. Цаашдаа нийт Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг шат дараатайгаар вакцинжуулах ажлыг хийх болно” гэлээ.
Үүний дараа Элчин сайд Цай Вэньрүй коронавирус эсэргүүцэх вакцины дээжийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт гардуулан өгсөн юм. БНХАУ-ын Синофарм компани, Бээжингийн биотехнологийн хүрээлэнгийн хөгжүүлсэн тус вакцин нь эмнэл зүйн гурван удаагийн туршилт, судалгаанд орж баталгаажаад байгаа бөгөөд ДЭМБ-аас ирэх сарын эхээр хүлээн зөвшөөрөх асуудлыг танилцуулахаар бэлтгэж байгаа ажээ.
Эх сурвалж: БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ
Зочин 2021-02-23 107.189.10.93
>>>>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
иргэн 2021-02-23 202.55.188.98
Хэзээ ч битгий хятад вакцин хийлгэ !!!!! Хэдэн жилийн дараа хавдар болоод гараад ирнэ. АНХААР !!!!!
Мөнхжаргал 2021-02-23 139.5.216.61
БХЯ нь Хятадаас вакцин авч л байдаг. тэр тусмаа хамгийн түрүүнд " Цар тахал " – ын голомтон дээр ажллаж байгаа ЦТЭ – ийнхнээсээ эхлэж тарилга хийнэ гэж байгаа.
Зочин 2021-02-23 103.57.94.140
Манай урд хойд хоршуудийн шинжлэх ухаан бол хогжсон шуу. Бид нар шиг 1 ш хадаас ч уйлдвэрлэж чадахгуй юмнууд дуугуй л огсний нь аваад байж бмаар даа.
иргэн 2021-02-23 202.55.188.98
Хмм их мэддэг нөхөр байх нь. Чамд гэж зөвлөхөд Хятад вакцин хэрэггүй. Хэдэн жилийн дараа хавдар болоод гараад ирнэ. Өөрийгөө болон ар гэрээ бодохгүй бол одоо яахав, хавдар болсон хойноо яав даа даанч гээд дэмий харамсах нь утгагүй
зочин 2021-02-23 203.91.119.46
ЗҮГЭЭР ДЭЭ ЯАХЧ ҮГҮЙ МОНГОЛ ХҮН ҮХДЭГГҮЙ ГЭЭ БИЗ ДЭЭ
Зочин 2021-02-23 64.119.22.164
Халдварын ийм ноцтой үед бидэнд маш хэрэгтэй тусламж үзүүлж байхад, хорон санаа агуулж, тэрс үг чулуудаж, муу ёрлож дайсагнаж байдаг,, Бидний дунд муу санаатай, сонин амьтад ямар олон байна аа .Олон нийтийн эрх ашгийг уландаа гишгэсэн, бүхнийг харлуулагч, улс төрөөр хэт туйлширсан, сөрөг хүчний нөхөд л байдаг б**х даа.
Зочин 2021-02-23 66.181.161.63
ГЕНЕРАЛУУД ЦЭРГҮҮДЭЭ ХАМГААЛАХ БИЗ ДЭЭ.
Зочин 2021-02-23 202.9.46.67
наад вакцины чинь хийх зөвшөөрөл арай олгогдохгүй байгаа. ДЭМБ зөвшөөрөл өгтөл хадгалах байлгүй дээ…
Зочин 2021-02-23 124.158.107.35
ёё яасан эвгүй юм нөгөө талаар бодоход
иргэн 2021-02-23 202.179.21.208
Ингээд монгол улс цэрэггүй офицергүй улс болох нь дээ буун дуу ч үгүй хөөрхий өөрсдөө бөөнөөрөө.Үндэсний аюулгүй байдал буруу хойгоо чиглээд л зөвлөл нь хар хайрцагны бодлого бодож байгаа л гэж найдахаас
Зочин 2021-02-23 150.129.143.50
Ямар ч баримжаагүй хүн бна чи
Зочин 2021-02-23 66.181.178.116
Сэтгэцийн гэм судлалд "хардахын дон" буюу "мания преследования" гэдэг сэтгэцийн өвчин байдаг. Өвчтөн өөрийгөө ийм өвчтэйг мэддэггүй учраас юм бүхнийг хардаж байдаг, юманд итгэдэггүй, тэгээд өөрийгөө бусдаас илүү болгоомжтой, хашир, алсын бодолтой мундаг хүн гэж ойлгодог!!
иргэн 2021-02-23 202.55.188.98
Хмм их мэддэг нөхөр байх нь. Чамд гэж зөвлөхөд Хятад вакцин хэрэггүй. Хэдэн жилийн дараа хавдар болоод гараад ирнэ. Өөрийгөө болон ар гэрээ бодохгүй бол одоо яахав, хавдар болсон хойноо яав даа даанч гээд дэмий харамсах нь утгагүй
Зочин 2021-02-23 66.181.161.85
Itgemeergui ym yagad zaaval manai batlan hamgaalah salbart gj manaih hujaat tiim sain nairsag haritsaat ymuu sonin l bnashuu
Зочин 2021-02-23 66.181.189.137
haytad undestend yasnaasaa durgui hujaa humuusd
Зочин 2021-02-23 66.181.189.137
ene vagtsiniig hiilgehgui eee tsaaguuraa haytadiin bodlog yvgdaj bga
Зочин 2021-02-23 139.5.216.145
Цэргүүдэд шааж өгөх нь дээ
Zochin 2021-02-23 202.131.248.226
Зөвшөөрөхгүй шүү, Хятадууд яагаад баталгаагүй вакцинаа өгөөд байна, Туршилт хийх нь дээ, Цэргүүдэд хийхгүй шүү!!!!
зочин 2021-02-23 183.177.98.130
идэр насны залуучуудад хятад вакцин хийх нь эрсдэлтэй биш үү. Дараа нь ямар үр дүн гарах вэ? Ковид туссан эрчүүд үргүй болж байгаа гэж Хятадын телевизээр гарч байсан даг.
Зочин 2021-02-23 59.153.113.103
Туссан нь үргүй болж байгаа бол вакцин хийлгээд тусахгүй байсан нь дээр биш үү. Мал аа.
Зочин 2021-02-23 66.181.161.85
Malaa chi uuruu nad hujaa vactsinaa hiilgeed uheech
Зочин 2021-02-23 202.179.21.219
Delhiin Eruul Mendyn Baiguullaga tegeed zovshoorson u?