АНУ-д covid-19-өөр нас барагсдыг дурсав | News.MN

АНУ-д covid-19-өөр нас барагсдыг дурсав

АНУ-д covid-19-өөр нас барагсдыг дурсав

АНУ-д covid-19-өөр нас барагсдыг дурсав

Цагаан ордны гадна 500 зул асааж, Ерөнхийлөгч Жо Байден Covid-19-өөр нас барсан 500 мянган хүний дурсгалыг хүндэтгэн, нэг минут чимээгүй зогссон байна. Тэрбээр үг хэлэхдээ “Өнөөдөр хагас сая /500071/ хүний төлөө гүнээ харуусан гашуудаж байна. Цар тахлын улмаас Дэлхийн I, II дайн болон Вьетнамын дайнд амь үрэгдэгсдээс ч олон америк хүн амиа алдлаа. Энэ нь дэлхийн бусад үндэстнээс илүү олон америк хүн вирусээр өвчилж, хорвоогоос буцсан үзүүлэлт юм. Бид нэг хүн мэт нэгдэж байж цар тахалтай тэмцэн, вирусийг ялан дийлнэ” гэжээ.

АНУ-ын тэргүүн хатагтай Жил Байден, Дэд Ерөнхийлөгч Камала Харрис, нөхөр Дуглас Эмхоф нар мөн талийгаачдын дурсгалыг хүндэтгэн, нэг минут чимээгүй зогссон байна. Энэхүү арга хэмжээний үеэр Цагаан ордон дээрх АНУ-ын төрийн далбааг хагас бөхийлгөжээ. Төрийн далбааг Баасан гаригийн орой хүртэл ийнхүү бөхийлгөх юм байна.

Америкийн төрийн тэргүүн хайртай дотны хүмүүсээ алдсан америкчуудад гүн эмгэнэл илэрхийлжээ. Байдены хүү Бо 2015 онд тархины хорт хавдраар, харин түүний эхнэр, хүүхэд 1972 онд автомашины ослоор нас барсан аж.

Жон Хопкинсын их сургуулиас өнгөрсөн Даваа гаригт “АНУ-д Covid-19-өөр нас барсан хүний тоо 500 мянга давлаа” гэж мэдээлжээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, тус улсад нийт 28174133 хүн Covid-19-өөр өвчилсөн бол нас барагсдын тоо 500071-д хүрсэн байна. Тус их сургуулиас дээрх тооцооллыг холбооны болон орон нутгийн эрх баригчдын мэдээллийг үндэслэн гаргажээ.

Эх сурвалж: USA TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-23 202.179.24.50

Hyatadiin yavuulsan biologiin daind urtsun irgeddee geej

Avatar

Dr. Adity 2021-02-23 129.205.113.218

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
whatsapp: 15733337443
Үнэ: $780,000 USD
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу

Avatar

Зочин 2021-02-23 202.179.25.255

Энэ их нас баралт Tрамптай холбоотой. Анх ковид Aмерикт гарч эхлэхэд Tрамп айх хэрэггүй, маск зүүх шаардлагагүй гэж мэдээлж байсан

Avatar

Зочин 2021-02-23 103.212.117.205

hudal hudal songuuli luivardsan n**** yaj yum hiih yum bugd jujig shdee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж