АН-ын бүлэг мэдэгдэл гаргалаа

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг мэдэгдэл гаргалаа

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдэгдэл гаргалаа. МАН-ын бүлгээс өнөөдөр өглөө УИХ-ын дарга, АН-ын даргыг сайн дураар огцрохыг шаардсан бичиг илгээсэн. Үүнтэй холбоотойгоор АН-ын бүлэг байр сууриа албан ёсоор мэдэгдсэн юм.

Тус мэдэгдэлд “МАН-ын бүлгийн мэдэгдэл нь хувь хүн рүү дайрсан, З.Энхболд даргыг харлуулж, гутаан доромжлох өнгө аястай байна. Түүнчлэн МАН ээлжит бус чуулганыг санаатайгаар тасалдуулснаа цайруулах гэж оролдож байна. УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлаж, цөмийн хог, хаягдлыг Монголд булшлахгүй байх асуудлыг хуулиар баталгаажуулах гэж байсан. Гэвч МАН-ын бүлгийнхэн БНХАУ-ын Коммунист намынхантай уулзаад, ээлжит бус чуулганы ирцийг бүрдүүлээгүй. МАН-ын бүлгээс ирүүлсэн бичигт УИХ-ын даргыг Монгол Улсаа өрийн дарамтанд оруулсан гэжээ. Яг үнэндээ МАН-ын үед авсан зээлээ үр ашиггүй тарааж, халамжийг тэтгэсэн бодлого явуулсан. АН-ын үед авсан зээл бүтээн байгуулалт болсныг ард түмэн харж байгаа. Мөн барилгын үнэ, зээлийн хүүг өрөөндөө тогтоосон гэжээ. Ард түмнээ хямд, бага хүүтэй орон сууцанд оруулах МАН-ын хэлж байгаагаар нүгэл юм байна. Үүний төлөө УИХ-ын даргад хариуцлага тооцдог бол хэчнээн ч удаа тооцуулахад бэлэн байна. Иргэдээ тав тухтай, хямд орон сууцанд амьдруулахын төлөөх бодлогоосоо АН ухрахгүй.

Эцэст нь хэлэхэд МАН-ын бүлгийн тавьж байгаа шаардлага нь УИХ-ын даргыг ард түмний Тавантолгойг ард түмэндээ үлдээснийх нь төлөө огцруулах далд агуулгатай байна. Сонгууль дөхсөн байгаа энэ үед иймэрхүү явуургүй, увайгүй арга хэрэглэхээ зогсоохыг Ардчилсан нам Ардын намаас шаардаж байна” гэжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж