Өмнөд Солонгосын волейболын тамирчдын булхай ээлж дараалан дэлгэгдсээр байна. Саяхан тус улсын үндэсний шигшээ багийн алдартай ихэр тамирчид ахлах, дунд сургуульд байхдаа үеийнхээ, багийнхаа хүүхдүүдийг дээрэлхдэг байсан хэрэг нь ил болсон билээ. Тэгвэл өнөөдөр/2021.02.23/ Өмнөд Солонгосын волейболын V-лигийн "Samsung Fire & Marine Insurance Bluefangs" багийн зүгээс мэдэгдэл хийж, тус багийн тоглогч Пак Сан-Хаг зодог тайлж буйг зарлалаа. Учир шалтгааныг нь тодруулбал, Пакын дунд сургуульдаа ангийнхаа хүүхдийг зодож байсан хэрэг нь олон нийтийн сүлжээнд ил болжээ.
Өдгөө 34 настай Пак Сан-Ха ч дунд сургуулийн найзуудаа дээрэлхэж, ахлах сургуулийн нэг багийн найзаа зодож байснаа хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр хохирогчдоос уучлал гуйж, “Болсон үйл явдлынхаа хариуцлагыг хүлээж, волейболын спортоос зодог тайлж байна” хэмээжээ. Харин ахлах сургуульдаа бусадтай нийлж 14 цаг нэг хүүхэд зодсон гэх хэргийг эрс няцааж, тийм зүйл болоогүй, нэр төрөө сэргээлгэхээ мэдэгдэв.
Samsung "Fire & Marine Insurance Bluefangs" баг ч хохирогчдын ар гэрийнхэн болон волейболын спортын сонирхогчдоос хүлцэл өчжээ. Мөн тус баг тоглогчидтойгоо холбоотой иймэрхүү хэргүүдийг багийнхаа цахим хуудсанд нийтэлнэ гэв.
Холбоотой мэдээ