Британи: Вакцинжуулалт үр дүнд хүрч, хөл хориог сулруулна

Хуучирсан мэдээ: 2021.02.23-нд нийтлэгдсэн

COVID-19

Британи: Вакцинжуулалт үр дүнд хүрч, хөл хориог сулруулна

Британи: Вакцинжуулалт үр дүнд хүрч, хөл хориог сулруулна

Их Британид хэрэгжиж байгаа covid-19-ийн эсрэг вакцинжуулалтын аяны үр дүн маш ахицтай байгаа тухай өнөөдөр /2021.02.23/ нийтлэгдсэн судалгааны тайланд дурджээ. Энэхүү судалгааг Шотландын бараг бүх хүн ам буюу 5.4 сая хүний арванхоёрдугаар сарын 8-наас хоёрдугаар сарын 15 хүртлэх эрүүл мэндийн мэдээллийг үндэслэн гаргасан байна. Судалгаанд “Pfizer/BioNTech” болон “AstraZeneca/Oxford”-ийн вакцины аль нэгийг нэг тунгаар хийлгэсэн 1.1 сая гаруй хүнийг огт вакцин хийлгээгүй хүмүүстэй харьцуулжээ.

Ингэхэд вакцин хийлгэсэн хүмүүсийн дунд өвчин хүндэрч, эмнэлэгт хэвтэх эрсдэл дунджаар 84 хувиар буурсан байсан гэнэ. Тухайлбал, “Pfizer/BioNTech”-ийн нэг тун вакцины дараа өвчин хүндэрч эмнэлэгт хэвтэх эрсдэл 85 хувиар, “AstraZeneca/Oxford”-ийн нэг тун вакцины дараа 94 хувиар буурсан байна. Их Британи улс аль болох олон хүнийг дархлаажуулахын тулд нэг хүнд хоёр тун вакцин хийхийн оронд нэг тун вакцин хийж байгаа юм.

Дархлаажуулалтын үр дүн 18-64 насныханд хамгийн өндөр байсан бол халдвар авах эрсдэлт бүлэг буюу 80-аас дээш насныханд эрсдэл 81 хувиар буурсан үр дүнтэй гарсан байна.

Ийнхүү вакцинжуулалтын хөтөлбөр сайн үр дүнтэй урагшилж байгаа учир тус улсын эрх баригчид хөл хорионы дэглэмээ аажмаар сулруулах төлөвлөгөөгөө танилцуулсан байна. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өнөөдөр /2021.02.23/ хөл хориог цуцлах дөрвөн шатлалт төлөвлөгөөг танилцуулсан юм.

Уг төлөвлөгөөнд тус улсад бүх шатны сургуулийн сургалтыг ирэх гуравдугаар сарын 8-наас эхлүүлэх, дэлгүүр, үсчин, бялдаржуулах төвүүдийг дөрөвдүгээр сарын 12-ноос, тавдугаар сарын 17-ноос хоёр өрхийн хүмүүс уулзахыг зөвшөөрөх, 30 хүртэлх хүн нэг дор цуглахыг зөвшөөрөх зэрэг чиглэлүүд багтаж байна. Хөл хорио сулруулах үе шат бүр хоорондоо таван долоо хоногийн зайтай байх бөгөөд үе шат бүрийг хэрэгжүүлэхдээ вакцинжуулалт, халдварын үзүүлэлтүүд, covid-19-ийн шинэ хувилбаруудыг харгалзаж үзэх ажээ.

Эх сурвалж: Business Insider 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж