Хос камертай Р9-ийг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

Хос камертай Р9-ийг танилцууллаа

Хятадын ухаалаг гар утасны зах зээлийн томоохон тоглог Huawei компани өөрийн нэрийн шинэ загварын ухаалаг гар утсаа танилцууллаа. Р9 нэртэй энэхүү гар утсыг Германы камер үйлдвэрлэгч Leica-тай хамтран гаргаж байгаа ба хос камерын системтэй гэдгээрээ онцлог.

Энэхүү хос камерын систем нь зураг авсны дараа зургийн фокусыг тохируулах, 3D-гээр харах зэрэг олон боломжийг олгодог. BBC-гийн мэдээнд дурьдсанаар Huawei компани өнгөрсөн онд 106 сая ширхэг гар утас борлуулсан гэж IDC агентлаг мэдээлжээ. Энэ нь 2014 оноос 44.3 хувиар өссөн үзүүлэлт хэдий ч Samsung компани тус компаниас гурав дахин, Apple хоёр дахин олон төхөөрөмжийг борлуулсан байна.

Бусад үзүүлэлтүүдээс дурьдвал, 5.2 инч буюу 13.2 см дэлгэцтэй, хурууны хээ мэдрэгчтэй, шинэ загварын ARM Kirin 955 компьютерын процессортой аж.

Үнийн хувьд 599-649 еврогийн хооронд байх ба энэ сарын 16-наас эхлэн худалдаанд гарах юм.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж