Дам тамхидалтаас хамгаалах шүүлтүүр

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

Дам тамхидалтаас хамгаалах шүүлтүүр

Та тамхи татдаг, харин гэр бүлийн чинь хүмүүс тамхины үнэрийг үзэн яддаг бол энэ төхөөрөмжийг санал болгоё. Sploofy нэртэй энэхүү жижиг төхөөрөмж нь тамхины утааг цэвэр агаар болгон шүүх шүүлтүүр юм.

Яаж хэрэглэх вэ гэхээр тамхиа сороод утааг нь гаргахдаа энэхүү төхөөрөмжийг ар хэсэг рүү үлээнэ. Харин урд нүхтэй хэсгээр таны үлээсэн тамхины утаа энгийн цэвэр агаар болон гарах юм. Үүнийг хэрэглэснээр гэр бүлийнхнээ дам тамхидалтаас хамгаалахаас гадна тамхины үнэрийг гэр болон хувцсандаа шингээхгүй зэрэг олон давуу талтай.

Уг төхөөрөмжийг 20 ам.долларын үнэтэйгээр amazon зэрэг онлайн дэлгүүрүүдээр худалдаалж байгаа аж.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж