3D хэвлэгч нь хүн бүрийг өөрийн хүссэн зүйлсээ урлахад нэг шат ахиулсан шилдэг бүтээл билээ. Гэхдээ зөвхөн компьютер дээр л хэвлэх зүйлсийнхээ загварыг гарган ажиллах боломжтой байсан бол OLO нэртэй энэхүү шинэ хэвлэгч нь гар утастай хослон ажилладаг хамгийн анхны 3D хэвлэгч юм.
Андройд iOS аль ч үйлдлийн системтэй гар утастай тохирон ажиллах ба төрөл бүрийн өнгөний сонголтуудтай хэвлэх материалуудын хамт худалдан авах боломжтой.
Хэвлэгчийн үнэ нь 99 ам.доллар аж.
Т.МӨНХ