Хуучин iPhone-ын импортыг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

Хуучин iPhone-ын импортыг эсэргүүцэв

Технологийн акул Apple компани iPhone-ын хэрэглэж байсан, хуучин загваруудыг Энэтхэгийн зах зээлд борлуулах зөвшөөрөл авахыг хүссэн ч томоохон эсэргүүцэлтэй нүүр тулаад байна.

Тус улсын гар утас үйлдвэрлэгч компаниуд Засгийн газартаа эсэргүүцлийн бичиг өргөн барьж, хэрэглэж байсан хуучин гар утаснууд зах зээлд орж ирснээр электроникийн хог, хаягдал нэмэгдээ, мөн дотоодын үйлдвэрлэгч нарын үйл ажиллагаанд хохирол учруулна гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Apple олон жилийн өмнөөс Хятадын дараах том зах зээлээр нэрлэгддэг Энэтхэг улсад хуучин ашиглаж байсан гар утаснуудыг импортлох, зах зээлд борлуулах хүсэлт тавьсаар ирсэн боловч ийнхүү амжилттай болж чадахгүй байна.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж