Эль Чапогийн эхнэрийг хар тамхины хэргээр баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2021.02.23-нд нийтлэгдсэн

Эль Чапогийн эхнэрийг хар тамхины хэргээр баривчилжээ

Эль Чапогийн эхнэрийг хар тамхины хэргээр баривчилжээ

Мексикийн хар тамхины зартай наймаачин, "Эль Чапо" хочит Хоакин Гузманы эхнэрийг хар тамхины наймааны хэрэгт сэжиглэн баривчилсан талаар АНУ-ын эрх баригчид мэдээлэв. Өдгөө 31 настай Эмма Коронель Аиспурог Вашигтон Ди Си хотын гадна байрлах Даллас олон улсын нисэх онгоцны буудлаас кокаин, метамфетамин, героин, марихуан зөөвөрлөсөн хуйвалдаанд оролцсон хэрэгт буруутган баривчилжээ.

Хоакин Гузманд мөнгө угааж, хар тамхи зөөвөрлөсөн хэргээр New York-ийн шүүхээс бүх насаар нь хорих ял оноосон билээ. Өдгөө 63 настай, "Синола" картелийг үндэслэгч, толгойлогч түүнийг АНУ-д хар тамхины хамгийн том нийлүүлэгч хэмээн албаныхан үзэж буй аж.

АНУ-ын Хууль зүйн яамнаас мэдээлснээр, Эмма Короннельд холбогдох хэргийг Вашигтон Ди Си дэх холбооны шүүх цахимаар хэлэлцэх юм байна. Шүүхийн баримт бичгүүдэд дурдсанаар, хатагтай Коронель Аиспурог мөн 2017 оны нэгдүгээр сард нөхрийг нь АНУ-д шилжүүлэн өгөхөөс өмнө түүнд шоронгоос оргоход нь тусалсан хэмээн буруутгажээ. Тэрбээр өөрийг нь ямар үндэслэлээр баривчилсан талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.

Хатагтай Коронель Америк, Мексикийн давхар иргэншилтэй бөгөөд Гузманаас хоёр их хүүхэд төрүүлжээ. “Эль Чапо”-гийн гоо үзэсгэлэнт хатагтай нөхөртөө үнэнч үлдсэн байна.

Гузманы хувьд Мексикийн баруун хойд нутгийн Синола мужийн ядуу гэр бүлээс гаралтай. Түүний зохион байгуулалттай гэмт хэргийн бизнес өсч томрон, 2009 онд “Форбс” сэтгүүлийн дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 701-д бичигдэж байв.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж