Үрийн нөөцийн 80-90 хувь нь шаардлага хангаагүй | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Үрийн нөөцийн 80-90 хувь нь шаардлага хангаагүй

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

Үрийн нөөцийн 80-90 хувь нь шаардлага хангаагүй

МХЕГ-ын даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар улсын хэмжээнд хаврын тариалалтад тарих үрийн нөөц, төмс хүнсний ногоо, үр тарианы аюулгүй байдалд хийсэн хяналт шалгалтын дүнг танилцууллаа. Өнөөдөр болсон /2016.04.08/ уг хуралд ОБЕГ, ХХААЯ, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн холбогдох мэргэжилтнүүд оролцож санал бодлоо хуваалцсан юм. 

Энэхүү шалгалтад Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймаг, ХХААЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн таван салбар, ОБЕГ-ын харьяа улсын нөөцийн есөн салбар, энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 210 гаруй аж ахуйн нэгж, иргэдийг хамруулсан байна.

Улсын хэмжээнд хийсэн шалгалтыг МХЕГ-ын Тарьмал үр, ургамал сортын хяналтын улсын ахлах байцаагч Л.Наранцацралт танилцууллаа. Судалгаа шинжилгээний ажлыг улсын хэмжээнд хоёрдугаар сарын 20-ноос гуравдугаар сарын 30 хүртэл хийж гүйцэтгэсэн байна.

Хаврын тариалалтад 1618 мянган тонн үр дутагдаж байна

Энэ онд 322.9 мянган га газарт үр тариа тариалахаас 301.5 мянган га газарт улаанбуудай, 15.1 мянган га-д арвай, хошуу буудай, 13.6 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 16.3 мянган га-д малын тэжээл, 25.3 мянган га-д тосны ургамал тариалахаар төлөвлөсөн байна. Гэвч бэлтгэсэн нийт уриншийн 301.5 мянган га талбайд улаанбуудай тариалахад 48 мянган тонн шаардлагатай байна. Энэ хаврын тариалалтад зориулж аж ахуй нэгж, иргэд, ОБЕГ, Тариалан эрхлэлтийг дэмжих сан гээд нийт үр тоо 32.8 мянган тонн байгаа ажээ. Тодруулбал хаврын тариалалтад 16-18 мянган тонн үр дутагдаж байна гэсэн үг юм.

Улаанбуудайн өвчлөл 35 хувь өсчээ

Уулзалтын үеэр МХЕГ-ын Хүнс, хөдөө аж ахуйн хяналтын газраас тариалан эрхлэгч аж ахуй нэгж, иргэдэд тариалахаар нөөцөлсөн үрээ цэвэрлэж, салхи наранд хатаах, зөвшөөрөгдсөн бодисоор ариутгал хийх шаардлагатай байгааг онцолж байв. Учир нь, сүүлийн жилүүдэд буудайн өвчлөл 3-5 хувь хүрч, тоост болон хатуу харууны тархалт, үрийн хар хөгц зэрэг хор хөнөөл нэмэгдэж байгааг дурдсан юм.

Тариалалтын үрийн нөөцийн 8090 хувь нь шаардлага хангаагүй

“Шалгалтаар Тариалан эрхлэлтийг дэмжих санд 6.6 тонн үрийн буудай байгаагаас 72 хувь  буюу 4.8 мянган тонн стандартын шаардлага хангасан. Харин  1.8 мянган тонн нь шаардлага хангаагүй. Улсын хэмжээгээр 24.2 мянган тонн улаанбуудай шинжилгээнд хамрагдсанаас 80-90 хувь нь үрийн хар хөгц өвчин үүссэн. Тиймээс тариалан эрхлэгчдэд үр тариагаа ариутгалд хамруулах шаардлагыг хүргүүлсэн байгаа” гэв.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан үр тариагаа ариутгаж дуусчээ

ХХААЯ-ны “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн тариалан эрхлэлтийн албаны дарга н.Болор “Манай санд 1.8 тонн үрийн буудайг дахин цэвэрлэх шаардлага ирсэн. Бид  өнгөрсөн намар санхүүгийн байдлаас болоод үрийн нөөцөө цэвэрлэж чадаагүй ч 1.8 тонн үрийн буудайгаа цэвэрлэчихсэн. Одоогийн байдлаар 300 орчим тонн улаанбуудайг цэвэрлээд, МХЕГ-ын төв лабораторид шинжилгээнд өгсөн” гэж хариуллаа.

А.ЦЭЭСҮРЭН

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-04-08 202.21.106.157

Зөв л шаардлага тавьсан байна. Одоо хуралдааныхаа шийдвэрийн биелэлтэд холбогдох яамтайгаа хамтран хяналт тавьж заавал хэрэгжүүлэх нь чухал.Эцэст нь хуралдаан хийсэн нь сайн ч гол үзүүлэлт нь эцсийн үр дүн буюу авах ургац гэдгийг хаа хаанаа анхааръяа.

Зочин 2016-04-08 103.57.95.214

Үрээ сайн ариутгаад л тариалах хэрэгтэй дээ. Учрыг нь олохгүй байж аманд орсноо хашгирч сенсаацлахаа болимоор юм даа зарим ноход

Зочин 2016-04-08 103.229.122.160

tegvel odoo tarialanchid gej heden garuud yu ch hiij chaddaggui l yum baina sh dee, buh buudaigaa importoor avch baimaar yum, tarih gej boon hongololt edlene, tarisan hoinoo uul buudaagui gej heruul zarga hiine, jaahan yum huraaval ulsad ondor uneer shahah geed gediine, gadnaas buudai oruulj ireh geheer hel am hiigeed salahgui. iim dapuursan tarialanchidtai baisnaas baigaagui n deer bish uu. tedend ogdog hongololtiin mongoor MGL-uud hangalttai sain chanariin buudai Kazakhstan, Orosoos avna sh dee.

Зочин 2016-04-08 103.26.193.228

Монгол улсын үрийн бодлого алдагдаад маш олон жил болж байгаа. Яг тийм гэх сорт байхгүй болсон, бүгд холилдоод, дээр нь хэдэн агуулахууд нь гэж үмхийрсэн нүхнүүд... Хонгорын агуулахаас гэхэд хичнээн олон жил дараалан харуутай үр гаргаж тарааж байсныг хүмүүс мэдээгүй царайлж өнгөрдөг, зээлээр авахын тулд шүү дээ. Мөнгө хаана эргэлдэж угаагдаж, тэндээс хувьдаа унагаж цохиж болох газар луу ашиггүй алдагдалтай байсан ч үхэн зүтгэж байдаг, ашигтай хэрэгцээтэй газар луу хичнээн шаардлагатай байсан өөрт ашиггүй бол огт хөдөлдөггүй ийм л дарга нар Төрийг бузарлаж өдий хүрлээ. Ямар сайндаа гадны хөрөнгө оруулагч "Танайд ОУ-ын стандартын шаардлага хангасан эмнэлэг байгуулж өгье, хөрөнгөө бид 100% даана" гэхэд өөдөөс нь надад хэдийг өгөх юмб гэсэн гэж байгаа. Ийм л өтөж ялзарсан сэтэхүй өнөөдөр Монголын Төрөөс салахгүй байгаа учраас бид хөгжил дэвшил, сайн сайхны тухай ярих нь бай тугай мөрөөдөх ч хэрэггүй юм

хошин шог 2016-04-08 122.201.31.89

Нэг гараараа импорын улаан буудайг хориглоод, нөгөө гараараа оруулж ирдэг жинхэнэ "МОНГОЛ УХААН" яваад байгаа юм бишүү? үрийн буудай импорлох "ОНЦГОЙ" эрхийг Цандэлэг тариачинд өгөх хэрэгтэй, хэдэн сар ТВ амарна.

temuujin 2016-04-08 202.9.42.4

Худлаа шааж байгаа юм өө, оросоос буудай оруулж ирж шахаа хийчих гээд л, тэнэг хүн хуурч байгаа юм шиг.

NB 2016-04-08 49.0.161.200

ТАРИА ТАРИАД ХЭН АШГИЙГ НЬ АВДАГ ЮМ БЭ?..... ХЭРВЭЭ КОМПАНИУД АВДАГ БОЛ УЛС БИТГИЙ БИЗНЕСТ НЬ ХУТГАЛДААД БАЙ.... ЗАХ ЗЭЭЛИЙНХЭЭ ЖАМААР ЯВЦГААНА БИЗ.... БИТГИЙ ХУДЛАА ДААХГҮЙ НОХОЙ БУЛУУ ХУРААВЧ ГЭГЧЭЭР ЧАДАХГҮЙ БАЙЖ ТАРИА ТАРЬЖ БИДНИЙ ТАТВАРЫН МӨНГӨНӨӨС ЗУЛГААГААД БАЙ