Үрийн нөөцийн 80-90 хувь нь шаардлага хангаагүй

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

Үрийн нөөцийн 80-90 хувь нь шаардлага хангаагүй

МХЕГ-ын даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар улсын хэмжээнд хаврын тариалалтад тарих үрийн нөөц, төмс хүнсний ногоо, үр тарианы аюулгүй байдалд хийсэн хяналт шалгалтын дүнг танилцууллаа. Өнөөдөр болсон /2016.04.08/ уг хуралд ОБЕГ, ХХААЯ, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн холбогдох мэргэжилтнүүд оролцож санал бодлоо хуваалцсан юм. 

Энэхүү шалгалтад Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймаг, ХХААЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн таван салбар, ОБЕГ-ын харьяа улсын нөөцийн есөн салбар, энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 210 гаруй аж ахуйн нэгж, иргэдийг хамруулсан байна.

Улсын хэмжээнд хийсэн шалгалтыг МХЕГ-ын Тарьмал үр, ургамал сортын хяналтын улсын ахлах байцаагч Л.Наранцацралт танилцууллаа. Судалгаа шинжилгээний ажлыг улсын хэмжээнд хоёрдугаар сарын 20-ноос гуравдугаар сарын 30 хүртэл хийж гүйцэтгэсэн байна.

Хаврын тариалалтад 1618 мянган тонн үр дутагдаж байна

Энэ онд 322.9 мянган га газарт үр тариа тариалахаас 301.5 мянган га газарт улаанбуудай, 15.1 мянган га-д арвай, хошуу буудай, 13.6 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 16.3 мянган га-д малын тэжээл, 25.3 мянган га-д тосны ургамал тариалахаар төлөвлөсөн байна. Гэвч бэлтгэсэн нийт уриншийн 301.5 мянган га талбайд улаанбуудай тариалахад 48 мянган тонн шаардлагатай байна. Энэ хаврын тариалалтад зориулж аж ахуй нэгж, иргэд, ОБЕГ, Тариалан эрхлэлтийг дэмжих сан гээд нийт үр тоо 32.8 мянган тонн байгаа ажээ. Тодруулбал хаврын тариалалтад 16-18 мянган тонн үр дутагдаж байна гэсэн үг юм.

Улаанбуудайн өвчлөл 35 хувь өсчээ

Уулзалтын үеэр МХЕГ-ын Хүнс, хөдөө аж ахуйн хяналтын газраас тариалан эрхлэгч аж ахуй нэгж, иргэдэд тариалахаар нөөцөлсөн үрээ цэвэрлэж, салхи наранд хатаах, зөвшөөрөгдсөн бодисоор ариутгал хийх шаардлагатай байгааг онцолж байв. Учир нь, сүүлийн жилүүдэд буудайн өвчлөл 3-5 хувь хүрч, тоост болон хатуу харууны тархалт, үрийн хар хөгц зэрэг хор хөнөөл нэмэгдэж байгааг дурдсан юм.

Тариалалтын үрийн нөөцийн 8090 хувь нь шаардлага хангаагүй

“Шалгалтаар Тариалан эрхлэлтийг дэмжих санд 6.6 тонн үрийн буудай байгаагаас 72 хувь  буюу 4.8 мянган тонн стандартын шаардлага хангасан. Харин  1.8 мянган тонн нь шаардлага хангаагүй. Улсын хэмжээгээр 24.2 мянган тонн улаанбуудай шинжилгээнд хамрагдсанаас 80-90 хувь нь үрийн хар хөгц өвчин үүссэн. Тиймээс тариалан эрхлэгчдэд үр тариагаа ариутгалд хамруулах шаардлагыг хүргүүлсэн байгаа” гэв.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан үр тариагаа ариутгаж дуусчээ

ХХААЯ-ны “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн тариалан эрхлэлтийн албаны дарга н.Болор “Манай санд 1.8 тонн үрийн буудайг дахин цэвэрлэх шаардлага ирсэн. Бид  өнгөрсөн намар санхүүгийн байдлаас болоод үрийн нөөцөө цэвэрлэж чадаагүй ч 1.8 тонн үрийн буудайгаа цэвэрлэчихсэн. Одоогийн байдлаар 300 орчим тонн улаанбуудайг цэвэрлээд, МХЕГ-ын төв лабораторид шинжилгээнд өгсөн” гэж хариуллаа.

А.ЦЭЭСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж