Техасын зарим хотуудад айлуудын эрчим хүч эргээд хэвэндээ ормогц цахим орчинд Техаст орсон их хэмжээний цасыг зохиомлоор үйлдвэрлэсэн хэмээн батлахыг оролдсон мянга мянган бичлэг цацагдаж эхэлжээ.
Ялангуяа TikTok тэргүүтэй цахим сүлжээний платформууд дээр цасыг шатаахаар оролдож буй бичлэгүүд ихээр тарах болсон байна. Бичлэг хийж буй хүмүүс цас галд хайлахгүй байгааг хэвийн бус хэмээн үзэж, “Засгийн газар тусгайлан бэлтгэсэн цас үйлдвэрлэн зохиомлоор гамшиг үүсгэж байна” хэмээн тайлбарлаж байгаа аж. Гэвч мэргэжлийн эх сурвалжуудын мэдээлж буйгаар цас угаасаа галд шууд хайлалгүйгээр хий болон дэгддэг аж.
Сүүлийн хэдэн долоо хоног АНУ-ын Техас мужид дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс болж маш их хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, улмаар Техас тэргүүтэй хэд хэдэн мужид нийлээд 5 сая орчим хүн тог цахилгаангүй болсон билээ. Эрчим хүчний хомсдлоос болж халаалтаа цахилгаанаар шийдсэн айлууд халаалтгүй болж, хүнсний үйлдвэрүүдийн үйл ажиллагаа доголдон хүнсний хомсдол үүссэн юм. Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан нас барсан хүний тоо хяналтаас гарсан аж. Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар хамгийн сүүлд 47-58 хүн нас барсан гэх мэдээлэл байжээ.
Эх сурвалж: INSIDER
Зочин 2021-02-23 66.181.161.20
Оросууд оруулсан гэж солиорохын билээ хаха
Зочин 2021-02-23 59.153.114.74
Дээр үед дайсан болон манайх, муу болон сайн хүн маш тодорхой байлаа. Жишээ нь, немцүүд бол муу, самурай нар муу, х у ж а а нар муу…. харин оросууд манайх, монгол бол сайн байлаа. Одоо муу муухай нь харьцангуй цөөрч. Хойд солонгос, иран, исламын хэдэн а л а н х я д а г ч бүлэглэл. Гэтэл үнэндээ аль ч улсын төр засагын эрх мэдэлд худал хуурмаг луйвраар гарч ирэгсэд, ард түмнийхээ, шударга ёсны дайсан, гай гамшиг хорлол болчихсон нь үгүйсгэх аргагүй үнэн. Аргаа бараад л ингэж хардахдаа тулдаг
mgl 2021-02-23 64.119.22.248
bolovsrol muutai hun olontoi gazar shuu.
irgen 2021-02-23 66.181.190.136
AMERIKCHUUD ERONHII MEDLEG MASH MUU GEDGEE OLON UDAA BATLAJ BNA DAA YU CH GEMEER YM DEEE.
оркууд 2021-02-23 203.91.119.147
хаана ч орк байдаг л юм билээ
трампыг шүтсэн эргүү оркуудыг тэнгэр шийтгэв. 2021-02-23 103.26.195.24
Эргүү трампыг шүтэгч манайхар босоо суугаа хэвтээ хөх монгол, мояа омгийнхны тархины багтаамж нь яг энэ. трампыг шүтсэн эргүү оркуудыг тэнгэр шийтгэв.
Зочин 2021-02-23 202.131.228.20
Манай мояачууд шиг л юм хөөрхийс
Зочин 2021-02-23 103.10.22.40
Olon honog toggui suuval yu esiig hardah vee dee haha