Техасчууд засгийн газраа хиймэл цас үйлдвэрлэж байна гэж шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2021.02.23-нд нийтлэгдсэн

Техасчууд засгийн газраа хиймэл цас үйлдвэрлэж байна гэж шүүмжлэв

Техасчууд засгийн газраа хиймэл цас үйлдвэрлэж байна гэж шүүмжлэв

Техасын зарим хотуудад айлуудын эрчим хүч эргээд хэвэндээ ормогц цахим орчинд Техаст орсон их хэмжээний цасыг зохиомлоор үйлдвэрлэсэн хэмээн батлахыг оролдсон мянга мянган бичлэг цацагдаж эхэлжээ.

Ялангуяа TikTok тэргүүтэй цахим сүлжээний платформууд дээр цасыг шатаахаар оролдож буй бичлэгүүд ихээр тарах болсон байна. Бичлэг хийж буй хүмүүс цас галд хайлахгүй байгааг хэвийн бус хэмээн үзэж, “Засгийн газар тусгайлан бэлтгэсэн цас үйлдвэрлэн зохиомлоор гамшиг үүсгэж байна” хэмээн тайлбарлаж байгаа аж. Гэвч мэргэжлийн эх сурвалжуудын мэдээлж буйгаар цас угаасаа галд шууд хайлалгүйгээр хий болон дэгддэг аж.

Сүүлийн хэдэн долоо хоног АНУ-ын Техас мужид дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс болж маш их хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, улмаар Техас тэргүүтэй хэд хэдэн мужид нийлээд 5 сая орчим хүн тог цахилгаангүй болсон билээ. Эрчим хүчний хомсдлоос болж халаалтаа цахилгаанаар шийдсэн айлууд халаалтгүй болж, хүнсний үйлдвэрүүдийн үйл ажиллагаа доголдон хүнсний хомсдол үүссэн юм. Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан нас барсан хүний тоо хяналтаас гарсан аж. Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар хамгийн сүүлд 47-58 хүн нас барсан гэх мэдээлэл байжээ.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж