ОХУ-д дахин хориг тавихаар төлөвлөж байна

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

ОХУ-д дахин хориг тавихаар төлөвлөж байна

 

АНУ-ын эрх баригчид ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины ойрын хүрээллийнхэн нэр холбогдсон оффшор данстай холбоотой Панамын баримтуудыг шалгаж, Кремлийн удирдлага эдийн засгийн хориг арга хэмжээнээс зайлсхийсэн эсэхийг тогтоох гэнэ.

 

Европын холбоо ОХУ-ын эсрэг тавьсан хоригт нэмж хориг тавих эсэхийг хэлэлцээд ирэх зургадугаар сард хориг тавихаар төлөвлөж байгаа юм. АНУ-ын Засаг захиргааны өндөр албан тушаалтан байсан Петр Харрел гэгч “Блуумберг”-т өгсөн ярилцлагадаа АНУ-ын Сангийн  яам Панамын баримтуудыг нягтлан шалгаж, ОХУ эдийн засгийн хоригоос зайлсхийх арга саам сүвэгчилсэн эсэхийг тогтоох ажээ.

 

Мөн Европын холбоо ирэх зургадугаар сард ОХУ-ын эсрэг хоригоо өргөжүүлж, дахин зургаан сарын хугацаатай хориг тавина гэдэгт Петр Харрел эргэлзэхгүй байна.

 

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумээс олон нийтэд дэлгэсэн дэлхийн нөлөө бүхий улстөрчид, удирдагчид, урлаг, спортын одуудын оффшор данстай холбоотой 11 сая гаруй баримт сэлтэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины ойрын хүрээний хүмүүсийн нэр холбогдсон нь барууны хэвлэлийн гол сэдэв болж байгаа билээ. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өөрийгөө оффшор дансны дуулианд ямар ч холбоогүй гээд Панамын баримтууд бол ОХУ-ыг дарлах гэсэн АНУ-ын явуулга гэсэн юм.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж