Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал өнгөрөгч нэгдүгээр сарын хацү башёг өнжсөндөө бухимдалтай байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр covid-19-ийн халдвар авснаасаа хойш хэвлэлд өгсөн анхны ярилцлагадаа “Үнэнийг хэлэхэд, өөрийгөө халдвар авчихна гэж бодоогүй ээ. Сайн формтой байсан учир халдвар авсандаа хэн бүхнээс илүү бухимдалтай байсан” хэмээв.
Өдгөө 35 настай Хакүхо хооллох үеэрээ будаа үнэрлэж чадахгүй байсан учир PCR шинжилгээ өгч халдвартай гэдгээ мэдсэн гэнэ. Тэрбээр хаанаас халдвар авснаа мэдэхгүй байгаа бөгөөд эмнэлэгт ес хоногийг өнгөрүүлээд эдгэрч гарчээ.
Их аваргын Мияагино дэвжээнийхэн бэлтгэлээ хэвийн үргэлжлүүлж байгаа боловч Хакүхо М.Даваажаргалын баруун өвдөгний бэртэл одоог хүртэл бүрэн эдгээрээгүй байна.
Ирэх гуравдугаар сарын 11-ний өдөр, Япон улсын зүүн хойд эргийн орчимд газар хөдлөлт, цунами тохиосон аймшигт гамшгийн 10 жилийн ой мөн Хакүхогийн 36 насны төрсөн өдөр тохионо. Японы эзэн хааны цомыг 44 удаа өргөж, түүхэн амжилт тогтоогоод буй Хакүхо “10 жилийн өмнөх гамшгаас хойш анх удаа төрсөн өдрөө Токио хотод тэмдэглэх гэж байна. Хачирхалтай үйл явдал болохнэ. Би ирэх харү башёд онцгой амжилт үзүүлмээр байна. Өөрийгөө сайн барилдаж, одоо ч хүчтэй хэвээрээ гэдгээ харуулж чадна гэж найдаж байгаа” гэв.
Жил бүрийн харү башё Осака хотод зохион байгуулагддаг ч энэ жилийн хувьд цар тахлын улмаас Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд гуравдугаар сарын 14-ний өдөр эхэлнэ.
50 хүргээ 2021-02-23 65.26.70.49
Чадахгүй юм биш , нэг мөсөн 50 хүргэчих… Гүйцэх хүн гарахгүй, Зуун – Зуун дамжаад ….
Зочин 2021-02-23 107.189.10.93
>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-02-23 202.9.40.107
Хэний хүү хэн болохоо үзүүлээд өг. Ойрд аваргынхаа барилдааныг харсангүй. Бэртэлт авчихгүй барилдах нь чухал шүү. Цом авах, авахгүй байх нь хамаагүй. Гол нь эрч хүч сулраагүй, формтой байгаагаа л японуудад харуулах нь чухал. Зулуу үе түрж гарч ирэх нь жам учир аварга минь ухаалаг, хийгийн тааруулж хүлээцтэй барилдах нь чухал юм. Өнжиж хэрхэвч болохгүй шүү. За аваргадаа амжилт хүсье
NG 2021-02-23 66.181.187.80
Амжилтын дээдийг ерөөе
Зочин 2021-02-23 66.181.187.116
zodog tail
Зочин 2021-02-23 202.9.47.31
Аварга нэг үзүүлээд өгдөө!