Alibaba-гийн орос хувилбарыг бий болгоно | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Alibaba-гийн орос хувилбарыг бий болгоно

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

Alibaba-гийн орос хувилбарыг бий болгоно

ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам “Цахим худалдааг жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн дотоодын болон гадаадын зах зээлд гарх, хөгжих хөшүүрэг болгох” нэртэй баримт бичгийг боловсруулж дуусчээ. Энэхүү баримт бичиг нь Хятадын цахим худалдааны гигант “Алибаба”-гийн орос хувилбарыг бий болгох зорилготой юм. Энэхүү хөтөлбөрт хамрагдан гол талбар болох хүсэлтээ одоо ажиллаж байгаа оросын “Яндекс.Маркет”, “Юлмарт”, “Wikimart” компаниуд илэрхийлжээ.

“Юлмарт” компани гэхэд Оросын бараа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах цахим дэд бүтэц бий болгоход төрийн түнш болон ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

“Яндекс.Маркет” компанийн хувьд дотоодын зах зээлдээ цахим худалдаанд төвлөрөн ажиллаж байгаа бөгөөд үүнийгээ экспортын чиглэлд хандуулахаа мэдэгджээ.

А.ШАРАВ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-04-08 85.248.227.163

googleWallet iig oruulaad ireh ym bol manai zah zeel hogjino shuu. Ym bolgoniig uuriihuuruu hardag manai heden mulguu ediin zasagchid tenegtehguil bol google wallet manaid ashigtai

Зочин 2016-04-08 103.229.123.193

Google Wallet uilchilgeeg Mongold neftruulcheesei. Tegjiij dotooddoo internet hudaldaa hugjinu. Heden banknuudiin internet bank gej unen hotsrogdson hugjihgui ed bainaa.

Зочин 2016-04-08 202.179.25.237

Манайх ядаж валютын картаа paypal тай холбодог болгоод өгчвөл хүмүүс, жижиг аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүн, эд зүйлсээ интернетээр зарж болох болно доо. Хэн ч олж харахгүй юм

Зочин 2016-04-08 124.158.109.215

Холбогдсон байгаа