“Рио Тинто” 9 тэрбум долларын ногдол ашиг тараана

Хуучирсан мэдээ: 2021.02.23-нд нийтлэгдсэн

“Рио Тинто” 9 тэрбум долларын ногдол ашиг тараана

“Рио Тинто” 9 тэрбум долларын ногдол ашиг тараана

“Оюутолгой” төслийн гол хөрөнгө оруулагч "Рио Тинто" компани өнгөрсөн 2020 онд 12.4 тэрбум ам.долларын ашигтай ажиллаж, хувьцаа эзэмшигч нартаа 9 тэрбум ам.долларыг ногдол ашиг болгон тараахаа мэдэгдэв. Энэ нь тус компанийн 148 жилийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто”-д "Дубайн гэрээ" буюу далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг хоёр талын тохиролцоогоор цуцалж, нөхцөлийг нь сайжруулан, дахин гэрээ байгуулах санал тавьсан. Учир нь дээрх төлөвлөгөөгөөр Монгол Улс 2051 он хүртэл ямар нэгэн ногдол ашиг хүртэхгүй, 22 тэрбум ам.долларын өртэй үлдэнэ гэж тооцоолсон билээ.

“Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Жэкоб Стаусхолм “Оюутолгой” төслийн асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын тавьсан саналыг хүлээн авч, далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн асуудлаар шинэ гэрээ байгуулахад бэлэн байна хэмээн мэдэгдсэн. Гэрээний нөхцөлийг сайжруулахтай холбоотой УИХ-ын 92 дугаар тогтоолын дагуу Засгийн газрын ажлын хэсэг “Рио Тинто”-той яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж байна.

эх сурвалж: fr24news.com

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
7
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж