Тэртээ 1993 онд Гай-Мануэль де Хомем-Кристо, Томас Бангалтер нар ганзага нийлж Daft Punk хамтлаг хорвоод мэндэлсэн түүхтэй. Тэр цагаас хойш Daft Punk электрон хөгжмийн шинэлэг дуугаралтаар цаг үеийнхээ төдийгүй хойч үеийнхээ залуусын чих, сэтгэлийн цангааг хамгийн чанартайгаар тайлж өдийг хүрсэн юм. Гэвч өнөөдөр/2021.2.23/ 28 жилийн дараа Daft Punk хамтлаг албан ёсоор тарлаа. Ийнхүү цаашид Daft Punk хамтлаг гэж үнэнч шүтэн бишрэгчдийнх нь сэтгэлээс өөр хаана ч оршихоо больж байна.
Daft Punk хамтлаг Epilogue нэртэй бичлэг цахим хуудсандаа цацсан байна. Бичлэг дээр хамтлагийн хоёр гишүүн нүцгэн талд хоёулхнаа алхаж байх бөгөөд өөд өөдөөсөө харан зогсч, нэгнийхээ бие дэх тэсрэх бөмбөгийг идэвжүүлж буй харагдана. Бөмбөгний цаг дуусахад дэлгэцэн дээр “1993-2021” гэх бичиг гарч ирэх аж. Тус бичлэг дээрх дүрс нь угтаа тэдний 2006 онд гаргасан Electroma бүтээлийн бичлэг аж.
Олон жилийн турш хамтлагийнхны хэвлэлийг хариуцаж ажилласан Катрин Фразьер “Хамтлаг тарахад ямар ч шалтгаан нөлөөлөөгүй” хэмээн мэдэгджээ.
I’ll miss you more than anyone in my life
Эх сурвалж: UPROXX
Dr. Adity 2021-02-23 129.205.113.218
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
whatsapp: 15733337443
Үнэ: $780,000 USD
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу
Зочин 2021-02-23 202.131.228.20
One more time plsss