Цай Вэньруй: Хятад 53 оронд вакцин хандивлаж байгаагийн нэг нь Монгол | News.MN

Цай Вэньруй: Хятад 53 оронд вакцин хандивлаж байгаагийн нэг нь Монгол

COVID-19

Цай Вэньруй: Хятад 53 оронд вакцин хандивлаж байгаагийн нэг нь Монгол

Цай Вэньруй: Хятад 53 оронд вакцин хандивлаж байгаагийн нэг нь Монгол

БНХАУ-ын Засгийн газар болон Ардын чөлөөлөх армиас тусламжаар илгээсэн 300 мянган тун коронавирусийн эсрэг вакцин тээвэрлэсэн Монгол Улсын агаарын тээврийн тусгай үүргийн онгоц 2021 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн орой Улаанбаатар хотын “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Онгоцны буудал дээр вакцин хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагааг зохион байгуулж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй, Монгол Улсын Шадар сайд хийгээд Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан нар оролцлоо.

Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “БНХАУ-ын Засгийн газар, ард иргэд 300 мянган тун вакциныг хандивлаж буйд Монгол Улсын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. 2020 онд дэлхий нийт амаргүй жилийг үдэж, цар тахлын аюул, эрсдэл одоо ч арилаагүй хэвээр байна. “Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” гэж монголчууд ярьдагчлан Ковид-19-ийн халдвар тархсан үеэс эхлэн Монгол, Хятад хоёр улс бие биендээ эд материалын болон сэтгэл санааны харамгүй дэмжлэг харилцан үзүүлж, хөрш орнууд хүндрэл бэрхшээлийг хамтран туулж буйгийн бодит жишээ болж буй билээ. БНХАУ-ын Засгийн газар, ард иргэдээс олон удаагийн тусламжаар хандивласан амны хаалт, хамгаалалтын хувцас, шинжилгээний аппарат зэрэг эмнэлгийн хэрэгсэл, төхөөрөмжүүд манай улсын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд чухал дэмжлэг болж ирснийг тэмдэглэхийг хүсч байна. Энэ удаа хятадын талаас олгож буй вакцин нь манай улсын цар тахалтай тэмцэх үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, богино хугацаанд үр дүнгээ өгнө гэдэгт миний бие итгэлтэй байна” гэв.

Элчин сайд Цай Вэньруй хэлэхдээ “Хятад, Монгол хоёр улс бол уул усаар холбогдсон найрсаг хөршүүд. COVID-19 цар тахал дэгдсэнээс хойш, хоёр улс харилцан туслалцаж, цар тахалтай хамтран тэмцэж, Хятад, Монголын эрүүл мэндийн нэгдлийг хамтран бий болголоо. Өдгөө, дэлхий нийтэд вакцины эрэлт, нийлүүлэлт маш давчуу байна. Хятадын тал Ши Жиньпин даргын хятад вакциныг дэлхийн нийтийн бүтээгдэхүүн болгоно гэсэн чухал амлалтыг биелүүлэхийн тулд дотоодынхоо вакцины нийлүүлэлт хангалттай биш байгаа нөхцөлд, бэрхшээлийг даван туулж, эргэлзэх зүйлгүйгээр Монгол Улсад 300 мянган тун вакцины буцалтгүй тусламж үзүүлж байна. Энэхүү үйл явдал Хятад, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны өндөр түвшин хийгээд хоёр улсын ард түмний гүн гүнзгий найрамдлыг бүрэн дүүрэн харууллаа. Монгол Улс цар тахалтай илүү сайн тэмцэхэд энэхүү вакцин тус нэмэр болно гэдэгт итгэж байна. Хятадын тал хоёр талын халдвар хамгааллын хамтын ажиллагааг нэмэгдүүлж, цар тахлыг хамтдаа ялан дийлж, Хятад, Монгол хоёр улсын бүхий л салбарын цаашдын хамтын ажиллагааг илүү их үр бүтээлтэй байлгахын төлөө Монголын талтай цаашид ч мөн хамтдаа хичээн зүтгэхэд бэлэн байна” гэлээ.

Вакцин хүлээлгэн өгөх ёслолын дараагаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй сэтгүүлчдийн асуултад хариу өглөө. 

-БНХАУ-аас Монгол Улсад хандивласан коронавирусын эсрэг вакциныг хоёрдугаар сарын 22-ны өдрийн орой Улаанбаатар хотод тээвэрлэн авч ирж  Монголын талд албан ёсоор хүлээлгэн өглөө. Нөхцөл байдлын талаар та танилцуулна уу?   

-COVID-19 цар тахал дэгдсэнээс хойш, хоёр улс цар тахалтай тэмцэхээр хамтран ажиллаж, холбогдох яамд, байгууллага вакцины асуудал болон бусад салбарт нягт харилцаа холбоотой ажиллалаа. Хятад улсын вакцин гаргаж авах судалгаа амжилттай болж хэрэглээнд нэвтрүүлсний дараа тусламжийн вакцин эхний ээлжинд өгөх орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулсан юм. БНХАУ-аас Монгол Улсад 300 мянган тун буюу 150 мянган хүний вакцин хандивласан бөгөөд энэ нь Хятадын эмийн үйлдвэрийн “Синофарм” групп үйлдвэрлэсэн идэвхгүйжүүлсэн вакцин юм. Талуудын хамтын хичээл зүтгэлээр вакцин тээвэрлэсэн тусгай үүргийн онгоц 22-ны өдрийн орой ойролцоогоор 23.00 цагийн үед Улаанбаатар хотод саадгүй газардаж, вакциныг амжилттай тээвэрлэн хүргэсэн. Талууд онгоцны буудал дээр вакцин хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа зохион байгуулж, миний бие Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханы хамт уг үйл ажиллагаанд оролцсон.

-Монгол Улс бол Хятад улсын тусламжийн вакцин хүлээн авч буй орнуудын нэг гэдгийг та сая дурдлаа. Энэ нь Хятадын тал Монгол Улсын цар тахлын эсрэг тэмцлийг ихээхэн дэмжин тусалж буйг бүрэн илтгэж байна. Цар тахлын эсрэг хоёр улсын өрнүүлсэн хамтын ажиллагаанаас та товч танилцуулна уу?  

-Хятад, Монгол хоёр улс нь хаяа залгасан найрсаг хөршүүд. Хоёр улсын ард түмэн уламжлалт бат бэх найрамдалтай. Цар тахлын үед хоёр улс харилцан тусалж, нэг нэгнээ дэмжин, үүгээрээ хөрш орнууд хамтран цар тахалтай тэмцсэн түүхэн хуудсыг хамтдаа бичлээ. Энэхүү үйл явдал Хятад, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны өндөр түвшинг бүрэн дүүрэн харуулж байна. Цар тахал дэгдсэний дараа Монголын ард түмэн Хятадын цар тахлын эсрэг тэмцлийг идэвхтэй дэмжин тусалж, Хятадын ард түмэнд 30 мянган хонь хандивласан явдал Хятадын ард түмний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн. Хятад улс лийрийн хариуд тоор барьж, халдвар тархалтаас урьдчилан сэргийлэхэд авч хэрэгжүүлсэн ажлын туршлага, мэдээллээ шуурхай хуваалцсан төдийгүй олон удаагийн буцалтгүй тусламжаар Монголын талд дэмжлэг үзүүлсэн.    Хоёр улсын холбогдох яамд, байгууллагууд цар тахлын эсрэг нягт хамтран ажиллаж, эрүүл мэндийн нэгдлийг бий болголоо. Хятад, Монгол хоёр улсын хуурай газрын хил урт хэдий ч бид хил дамнасан халдварын тохиолдолгүй байх зорилтоо амжилттай биелүүлэн хоёр улсын ард түмний эрүүл мэндийг үр дүнтэй хамгаалсаар байна.  Талууд “Нэг бүс нэг зам” санаачилга болон Монголын хөгжлийн стратегийн уялдааг бэхжүүлж, ажил үйлдвэрлэлийг сэргээх, цар тахлын сөрөг нөлөөллийг даван туулахаар хичээн ажилласан. Бид “Ногоон гарц”-ыг шуурхай нээснээр хоёр орны худалдааг дэмжин, томоохон хамтарсан төслүүдээ тогтвортой үргэлжлүүлж байна. Өнгөрсөн жилийн байдлаар Хятад улс Монгол Улсын хамгийн том худалдааны түнш хэвээр байгаа ба хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөн ирээдүйтэй гэдгийг харуулсан. Хоёр улсын харилцаа цар тахлын сорилтыг давснаар илүү амжилттай хөгжих болно гэдэгт итгэж байна.

-Өдгөө, дэлхий нийтэд вакцины эрэлт, нийлүүлэлтийн асуудал маш хүнд байна. Хятад улс Монголын талд вакцин хандивласаныг та юу гэж харж байна?

-Хятад улс Ши Жиньпини даргын дэлхий нийтэд хандан мэдэгдсэн “Хятад улсын Covid-19-ийн эсрэг вакциныг дэлхий нийтийн бүтээгдэхүүн болгож, хөгжиж буй орнуудад вакцины хүртээмжтэй, үнийн боломжит байдлыг биелүүлэхийн төлөө хувь нэмрээ оруулна” амлалтаа тууштай хэрэгжүүлж байна. Хятадын судалж гарган авсан коронавирусын вакцин хэрэглээнд нэвтэрмэгц хамгийн түрүүнд хөгжиж буй орнуудад хандивлаж байгаа. Монгол Улс бол Хятадын тусламжийн вакциныг хүлээн авсан эхний орнуудын нэг. Энэхүү вакцин бол Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн нэг, мөн Хятад улс хүн төрөлхтний эрүүл мэндийн нэгдлийг бий болгоход оруулж буй бодит хичээл зүтгэлийн илэрхийлэл юм. Хятад, Монгол хоёр улс нь цар тахлын эсрэг хамтран тэмцэж, чин сэтгэлээрээ харилцан тусалдаг найрсаг түншүүд. Хятад улсын хандивласан 300 мянган тун вакцин нь Монголын ард түмнийг гэх Хятадын ард түмний нөхөрсөг сэтгэлийг тээж байгаа. Мөн Хятад улс Монголын талын цар тахлын эсрэг тэмцэлд үзүүлж буй бодит дэмжлэг юм.  Таны хэлсэнчлэн, одоо дэлхий нийтэд коронавирусын вакцины үйлдвэрлэл дутмаг, эрэлт, нийлүүлэлт бэрхшээлтэй байна. Хятад улс дотооддоо вакцины нийлүүлэлт хангалттай биш байгаа нөхцөлд, бэрхшээлийг даван туулж, эргэлзэлгүй Монгол Улсад 300 мянган тун вакцины буцалтгүй тусламж үзүүлж байгаа нь хоёр улс цар тахлын дарамтыг давж чадахуйц нөхөрлөлтэй, жинхэнэ найзууд гэдгийг дахин баталж байна. Эдгээр тусламжийн вакцин хоёр улсын цар тахлын эсрэг хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж цар тахлыг хамтдаа ялахад шинэ эрч хүч өгч байна. Мөн ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалах гэсэн Монголын талын хичээл зүтгэлд нааштай үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна.

-Хятад улс Монгол Улсаас гадна өөр ямар орнуудад тусламжийн вакцин өгсөн бэ?         

-Вируст хил хязгаар гэж байхгүй. Хүн төрөлхтөн нийтлэг нэг хувь заяатай. Нэгдмэл байж, хамтран ажиллах нь цар тахлыг ялах хамгийн хүчтэй зэвсэг. Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийн үзэл баримтлалыг ямагт баримталж, олон улсын цар тахлын эсрэг хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, хувь нэмрээ оруулж байна. Өнөөдрийн байдлаар Хятад улс 53 хөгжиж буй оронд вакцины тусламж үзүүлээд байна. Мөн 22 оронд вакцинаа экспортолсон. Хятадын тал ДЭМБ-ын “COVAX” хөтөлбөрт идэвхтэй оролцож, “COVAX” хөтөлбөрт 10 сая тун вакцин нийлүүлэх шийдвэр гаргасан. Эдгээр вакцин голчлон хөгжиж буй орнууд хэрэглэхэд зориулагдсан. Хятадын тал холбогдох улс орнуудтай үргэлжлүүлэн олон хэлбэрээр хамтран ажиллаж, эрэлт хэрэгцээний дагуу чадах хэмжээгээр тусламж, дэмжлэг үзүүлэн, цар тахлыг аль болох даруй ялахын төлөө илүү их хувь нэмэр оруулах болно.

-Вакцин цар тахалтай тэмцэх чухал зэвсэг болохын хувьд түүний аюулгүй, үр дүнтэй байдал хүмүүсийн анхаарлыг татаж байгаа. Хятадын вакцины аюулгүй байдал, үр дүнгийн талаар та танилцуулна уу? 

-Хятад улсын Засгийн газар коронавирусын вакцины аюулгүй байдал, үр дүнг ямагт нэгдүгээрт тавьж байгаа. Тиймээс Хятадын вакцин судалгаа, үйлдвэрийн компаниуд шинжлэх ухааны хэв журам, хууль тогтоомж, хяналт шаардлагыг ямагт чандлан мөрдөж, вакцины судалгаа, үйлдвэрлэлээ хуулийн дагуу эрхэлж, олон улсын идэвхтэй хамтын ажиллагааг явуулж ирсэн. Та бүхэнд зарим статистикаас дурдвал, Арабын нэгдсэн Эмират улсын Эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх яамнаас “Синофарм” группийн биотехнологийн вакцинд хийсэн шинжилгээний дүгнэлтээр, уг вакцин 86%-ийн үр дүнтэй, саармагжуулсан ийлдэсний эсрэг биетийн сероконверийн түвшин 99%, дунд болон хүнд хэлбэрийн өвчлөлөөс 100% сэргийлэх үр дүнтэй гэж дүгнэсэн. Одоогийн байдлаар маш олон улс Хятадын коронавирусын вакциныг ашиглаж байна. Нэгэн дурдууштай зүйл бол Туркийн Ерөнхийлөгч Рэжэп Тайип  Эрдоган, Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо, Перугийн Ерөнхийлөгч  Франсиско Сагасти зэрэг олон орны төрийн тэргүүн Хятадын үйлдвэрлэсэн коронавирусын вакцин хийлгэсэн, Энэ нь Хятадын вакцины аюулгүй байдал, үр дүнг бүрэн баталгаажуулж байна.

ДЭМБ-ын Хятад вакциныг яаралтай нөхцөлд хэрэглээнд ашиглах зөвшөөрөл олгох шалгалт ид явагдаж байна. Хятадын вакциныг илүү олон улс оронд өргөнөөр хэрэглэгдэж, хүн төрөлхтний цар тахлын эсрэг тэмцэлд илүү том үүрэг гүйцэтгэнэ гэдэгт би итгэлтэй байна.

Эх сурвалж: Улаанбаатар дахь БНХАУ-ын ЭСЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

marie 2021-02-23 197.210.28.169

Энэ бол миний дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэг бөөрөө эмч Раж Девашист эмнэлэгтээ байгаа өвчтнийг 700,000 USD-ээр аврахын тулд (narayanahealthcare.in@gmail.com) хаягаар худалдсан гэж мэдүүлэг өгсөн нэг хүний гэрчлэлтэй таарч эмчтэй холбоо барихаар шийдлээ. Радж Девашис миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэддэг бөгөөд азаар миний хувьд эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж бөөр хэрэгтэй байдаг тул аль болох олон хүн худалдаж авах хүсэлтэй байгаа тул бид хэлэлцээр х

Avatar

MRS MARIE 2021-02-23 197.210.28.169

Энэ бол миний дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэг бөөрөө эмч Раж Девашист эмнэлэгтээ байгаа өвчтнийг 700,000 USD-ээр аврахын тулд (narayanahealthcare.in@gmail.com) хаягаар худалдсан гэж мэдүүлэг өгсөн нэг хүний гэрчлэлтэй таарч эмчтэй холбоо барихаар шийдлээ. Радж Девашис миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэддэг бөгөөд азаар миний хувьд эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж бөөр хэрэгтэй байдаг тул аль болох олон хүн худалдаж авах хүсэлтэй байгаа тул бид хэлэлцээр х

Avatar

DR MAXWELL 2021-02-23 129.205.124.117

Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй
Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай.

Имэйл: birothhospital@gmail.com
Whats програмын дугаар: +33751490980

Хүндэтгэсэн
ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ
DR MAXWELL

Avatar

wills 2021-02-23 197.211.58.28

Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж холбоо барих боломжтой
Тэд мэс засал хийлгэхээр ирснийхээ дараа визээ боловсруулахад зориулж танд мөнгө төлдөг
Хэрэв та байгаа бол мэс засал нь үлдэгдэл мөнгө өгдөг
сонирхож байгаа тул та эмнэлэгтэй холбоо барьж болно
fortis.hospital.in@gmail.com
мөн тэдгээрийн what-sap дугаараар холбогдож болно
+393512372265

Avatar

Dr. Adity 2021-02-23 129.205.113.218

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
whatsapp: 15733337443
Үнэ: $780,000 USD
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу

Avatar

Зочин 2021-02-23 202.9.40.123

Хятадын ард түмэнд баярлалаа

Avatar

Зочин 2021-02-23 202.55.188.84

Гадаад улсууд вакцинд баталгаа гаргасан байна. Жишээ нь Японд коронавирусын вакцин хийлгээд ухвэл $440000 ар гэрт нь олгоно, евчилвел $50000 егне гэж ЗГ нь мэдэгджээ. Монголын ЗГ ямар баталгаа гаргах гэж байна даа?

Avatar

Ариунсанаа 2021-02-23 66.181.161.67

Манайх үхвэл 440 000 төгрөг өгч магадгүй.
Өвдөөд 50 000 төгрөг л хялайж магад. Гэхдээ харгалзаж үзнэ

Avatar

Зочин 2021-02-23 66.181.187.103

ДЭМБ албан ёсоор бүртгэнгүүт хийлгэнээ. Хятадын анагаах ухаан энэ вирусийг сайн судласан байгаа. Баярлалаа.

Avatar

Хаширхүү 2021-02-23 88.130.99.177

Хашраах эдгэхгүй ээ

Avatar

Хаданхясаа 2021-02-23 88.130.99.177

Эм, тариа бол сайхан нэртэй ч угтаа хор шүү дээ

Avatar

Хаширхүү 2021-02-23 88.130.99.177

… хашраах эдгэхгүй?!

Avatar

Зочин 2021-02-23 88.130.99.177

Монголчууд бид өөрсдөө вакцин хийж чадахгүй гэж үү?

Avatar

Зочин 2021-02-23 43.242.243.43

Мэдрэлтээд бай

Avatar

Хаданхясаа 2021-02-23 88.130.99.177

Хонь бол хоол, тариа бол хор ч байж мэднэ.
Болгоомжлох нь буруу бин.
Дэлхий нийтийн нүдэн дээр ил хийж байгаа болохоор "баярлалаа" гэхээс өөр яалтай ч билээ.

Avatar

Зочин 2021-02-23 192.82.67.145

Гэхдээ БНХАУ – аас ирж байгаа вакциныг яг вакцин мөн гэдгийг хэн, ямар аргаар шалгаж авч байгаа юм бол ? Зүгээр шилэн дээр нь " вакцин " гэсэн бичиг байвал л болох нь тэр гээд хүлээж аваагүй байлгүй дээ. Хамгийн гол нь бичиг баримтнаас гадна яг вакцин мөн гэдгийг нь батлах нь хамгийн чухал ажил байх ёстой гэж бодож байна.

Avatar

Зочин 2021-02-23 202.179.26.210

Солиотой буриадууд Халхаас дээрэмдсэн хамгийн сайхан газрыг эргүүлж өгөөд Орос руугаа зайлцгаа.

Avatar

Zochin 2021-02-23 183.182.123.39

Бид нар Хятадаас вакцин өгөөч гэж гуйгаагүй. Энэ л үнэн.

Avatar

Ner 2021-02-23 192.82.64.208

хогоо л бид хэдэд өгч байгаа биз, жилээс жилд дандаа л хог явуулдаг биз дээ?

Avatar

ШИНЖААН 2021-02-23 213.143.49.225

ИТГЭЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ШИНЖААНД ХҮНИЙ ЭРХТЭНГ АВААД ХЯДААД БАЙГАА ШУЛМУУД ШҮҮ ДЭЭ.

Avatar

Зочин 2021-02-23 66.181.161.27

3han say hun amt uls delhiin buh ulsaas guilgachilj bna erh barij bgaa malnuud mongol ulsiig delhiin shivshig bolgoj duuslaa hursun doroo baigaliin asar ih baylagt 60 say mal gazar tarialant nubd butrgelt buren erht tusgaar togtnoson ulsshuudee delhiin hugjluus darui 20 30 jil hotsorson heleh ch ug algadaa bayrlaad bgaa hujaagiin erliizuuduud nad vactsinaa avaad z**l

Avatar

эх оронч 2021-02-23 202.55.188.33

эхлээд өөрийнхөө орны тэрбум 380 сая хүндээ хийгээд 5 сарын дараа зүгээр байвал монгол авья …

Avatar

Zochin 2021-02-23 124.158.81.230

Manai mergejiliin hynaltiin gazar ene vaccine iig jinhene huuramch gedegiig ni es edeh bhdaa. Hytad uls mash olon ulsan huuramch Vaccine ogson baisan gesen biz dee?!?!?!?!?!?!?!?!?!?!?!?!?!?!?!?!?!?!?!?!?!?!?!?!?!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2021-02-23 122.201.31.235

За ямар ч байсан хяьад вакцин хийлгэх хэдэн хүн байгаа бололтой

Avatar

Зочин 2021-02-23 202.126.89.51

Хятадын ард түмэн болон элчин сайд таньд баярлалаа. 2 орны худалдаа амжилттай хөгжих …

Avatar

Зочин 2021-02-23 64.119.20.165

Баярлалааа

Avatar

Зочин 2021-02-23 192.82.77.238

баярлалаа

Avatar

МӨНХ 2021-02-23 202.126.88.131

Баярлалаа. Хятадуудад. Хятад улсад.

Avatar

Зочин 2021-02-23 59.153.115.123

Хятад улс мандтугай!

Avatar

Зочин 2021-02-23 202.179.27.230

Dayanuud 300 000 dayanuudiin uldegdluude tarihn

Avatar

Төгсөө 2021-02-23 202.126.89.218

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал биш болсон шүү. “Буянт-Ухаа олон улсын нисэх буудал..,!!!

Avatar

зочин 2021-02-23 202.131.227.30

Мөнхийн хөршдөө баярлалаа

Avatar

Монголчууд 2021-02-23 103.212.119.97

Маш их баярлалаа Хятадын ард түмэнд

Avatar

Зочин 2021-02-23 66.181.161.68

баярлалаа хятадын ард түмэнд

Avatar

Түвшин 2021-02-23 66.181.182.202

Баярлалаа, хятадын ард түмэнд…

Avatar

Зочин 2021-02-23 66.181.184.161

Гуйлагчин монголд яах гэж өгч байгаа юм болдоо. Муу хэлүүлэн хэлүүлэн ингэж байх гэж дээ.

Avatar

Зочин 2021-02-23 66.181.161.112

Энэ нөхрийг олж шалгах хэрэгтэй, даагнаас биш дарваграас унаж үхдэг гэж

Avatar

ЦААШИД ГУЙЛГАЧИЛЖ АМЬДАРМААРГҮЙ БАЙНА. 2021-02-23 202.179.24.242

3.0 САЯ ХҮНИЙХЭЭ 1,7 САЯД ВАКЦИН ХИЙХ БОЛСОН. БҮХ ДЭЛХИЙГЭЭР НЭГ ГУЙЛГА ГУЙГААД ОРОС ХЯТАД ЭНЭТХЭГ ГУРВААР ДААЛГАЧИХАЖ БАЙГААМ. ЮҮҮ Л УЧРАНА ХАМААГҮЙ ГУЙЛГАЧИЛААД ДАВХИЧИХНА. .. ГУЙЛГАЧЛЖ ЮАКЦИН АВСАНААС ВАКЦИНГҮЙ БАЙЖ БАЙГААД ЭЦСЭЭ ҮЗДЭГ . ТИЙМ ЦАГ ҮЕ ХЭЗЭЭ ИРЭХ ВЭЭ. УЧИР НЬ БИД ГУЙЛГАЧИЛЖ АМЬДАРМААРГҮЙ БАЙНА

Avatar

Зочин 2021-02-23 66.181.180.24

Чаддаг юм бол үнэтэй г нь аваад тариулдаа. Олдож байгаа нь их юм гэж бод. Дэлхий дээр 200 гаруй сая хүн вакцин хийлгэчихээд байхад өөрийгөө л их ухаантай юм гэж бодох бичих чинь дэндэнэ ээ

Avatar

Зочин 2021-02-23 66.181.161.55

Үхсэндээ баярлаав нэг их баярласан улс э****з хурлийз юмнууд баярлаад байгаа

Avatar

Зочин 2021-02-23 203.91.115.55

Ах дүү Хятад улсын ард түмэнд баярлалаа. Нээрэн л Бнхау-с шуудаар халдвар орж ирсэн ганц ч тохиолдол үгүй. Энэ бол эрхэмсэг элчин сайдын зүтгэл, хийсэн ажлын бодит үр дүн юм. Таньд гялайлаа.

Avatar

Зочин 2021-02-23 184.151.230.200

Fick China

Avatar

Зочин 2021-02-23 66.181.179.137

Баярллаа

Avatar

Зочин 2021-02-23 103.229.122.61

Huatsiao Eeee…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж