“Ялалт 65” яруу найргийн тэмцээн ойртлоо

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

“Ялалт 65” яруу найргийн тэмцээн ойртлоо

1945 оны чөлөөлөх дайны ялалтын 65 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 20-нд “Ялалт 65” яруу найргийн наадмыг зохиохоор болжээ.  Монголын зохиолчдын эвлэл, Батлан хамгаалах яам, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга хамтран энэхүү наадмыг хийх гэж байна. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Монгол цэргийн түүхэн уламжлал, Зэвсэгт хүчний хөгжилт, Эх орноо батлан хамгаалагч цэрэг эрсийн амьдрал, тэмцэл, баатарлаг гавьяаг мөнхөлсөн, иргэд залуучуудын эх оронч үзэл, эх орноо хайрлан бахархах сэтгэлийг уриалан дуудсан шилдэг яруу найраг, шинэ уран бүтээлийг төрүүлэн, нийт ард түмний хүртээл болгох  зорилготой ажээ.  Тэргүүн байр эзэлсэн шүлэг яруу найргийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, жагсаалын дууны шүлгийг хөгжмийн зохиолчдод өгч, аялгуу оруулан цэргийн анги, салбаруудад түгээн нийтийн хүртээл болгох гэнэ.

А.Гал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж