Казахстанд Нефть, байгалийн хийн яамыг байгууллаа

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Казахстанд Нефть, байгалийн хийн яамыг байгууллаа

Казахстанд Нефть, байгалийн хийн яам байгуулж буйгаа тус орны Ерөнхийлөгч Нурсалтан Назарбаев  Засгийн газрын гишүүд ба акимуудтай (орон нутгийн засаг захиргааны тэргүүн) зөвлөлдөхдөө мэдэгдсэн байна. Нефть, байгалийн хийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор уг яамыг байгуулж байгаагаа тэр хэлээд шинэ яам нь “КазМунайГаз” гэх нефтийн компаниас илүү ажлын үүргийг нь авч түүний дарамтыг багасгана гэжээ. Одоо “КазМунайГаз” томоохон төслүүдэд оролцох боловч зөвхөн арилжааны  зориулалтын компани байх гэнэ. Харин төрийн сонирхлыг шинэ яам төлөөлөх ажээ.  Шинэ яамыг Эрчим хүч ба ашигт малтмалын яамны сайд байсан Сауат Мынбаев толгойлохоор болсон байна. CIA Factbook-ийн мэдээгээр 2009 онд нефть олборлолтоор Казахстан дэлхийд 21-т орж байлаа.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж