Зам тавих, орон сууцжуулах стратегиас буцахгүй | News.MN

Зам тавих, орон сууцжуулах стратегиас буцахгүй

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

Зам тавих, орон сууцжуулах стратегиас буцахгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газраас өнгөрсөн онд хэрэгжүүлсэн арга хэмжээ, мөн энэ онд ямар ажил хийх талаар УИХ-ын гишүүн С.Оюун нар Ерөнхий сайдад хандан тавьсан асуулгын хариуг сонслоо.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгийн тайлбарласнаар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр улсын төсөвт таван тэрбум төгрөг суулгасан байсан тул түүндээ багтаан тодорхой арга хэмжээ авч ажиллажээ. Үүний ихэнх нь цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэхэд зарцуулагдсан байна. Цаашдаа агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр барих стратеги нь зам тавих, орон сууцжуулах аж.

Үүнээс өмнө уурын халаагуурыг гэр хороололд нэвтрүүлэх арга зам хайж буй бөгөөд үндэсний компани технологийн шийдлийг олсон тул Ерөнхий сайдын зүгээс гарааны эх үүсвэртэй болоход нь зориулж Хөгжлийн банкийг дэмжлэг үзүүл гэдэг чиглэл өгчээ.

Мөн өнгөрсөн хугацаанд 45 мянган айл өрх орон сууцанд орсон гэдэг мэдээлэл байгаа аж. Энэ энерцээрээ гэр хорооллыг орон сууцжуулж чадвал 2020 он гэхэд агаарын бохирдлыг шууд бууруулах боломжтой аж. Үүнтэй хамт тээврийн хэрэгсэл зорчих дэд бүтцийг сайжруулах шаардлагатай гэнэ. Авто зам сайжирвал тоосонцор багасна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Агаарын бохирдлыг бууруулсан улс орнуудын шийдэл нь инженерийн хангамж үйлчилгээтэй барилга учраас стратеги ийшээ чиглэнэ. Гэхдээ асуудал үүсэж байна, гэр хороололд дахин төлөвлөлт хийж байтал шинэ суурьшлын бүс дээр Төрийн орон сууцны корпораци орон сууц бариад салаа үзүүртэй юм болж хувираад байдал хүндэрсэн. Энэ мэтчлэн асуудал үүссэн тал бий” гэв.

Мөн холбогдох албаны хүний тайлбараар Эрүүл мэндийн яамнаас гаргасан судалгаанд үндэслэж, бага насны хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд агаар цэвэршүүлэх шүүлтүүрийг гэр хорооллын цэцэрлэгт тавина. Гадаад орчны агаарын бохирдлын мэдээлэл түгээдэг самбар байршуулна. Олон улсын байгууллагатай хамтарч агаарын бохирдлыг танилцуулж байдаг самбарыг дунд сургуулиудад байршуулна. Есдүгээр сарын 1-нээс ерөнхий боловсролын сургуулиуд агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжинэ.

Цахилгааны татаас өгдөг болсноор гэр хорооллын иргэд түүнд хамрагдах сонирхол олноор ирүүлж байгаа тул цахилгаан шугам сүлжээний хүчин чадлыг нэмэх, алдагдлыг бууруулах чиглэлээр ажиллах юм байна.

Дээрх асуулгын хариуг сонсож дууссаны дараа УИХ-ын гишүүн Д.Сумъяабазараас Төв цэвэрлэх байгууламж хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсож эхэллээ.

Г.ДАРЬ

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2016-04-08 103.57.92.116

одоо утаанаасаа хүнд хөрсний бохирдол хамаг жалга судагандаа хаясан хогныхоо бөглөрөөс болж үерлэх шар усны гудмаар асгасан шээс баасан дээгүүр явах хүмүүст хүндрэлтэй болж эхлэж байна бариад дуусахгүй орон сууцжалт хэлээд ч шаардаад ч болихгүй суурьшилийн бүс аюултай болж байгааг л засахсан

Avatar

Зочин 2016-04-08 103.26.193.228

Нийслэлийн төв рүү салхины болон газрын дээд талаас 180мянган өрх хаврын шар ус, зуны борооны усаар жорлон, муу усаа урсгаж, агаар дусал, салхиар бужигнан тарж ам хамар, нүх сүв болгоноор шигж чихэж байна. Дээр нь Нийслэлийн спорт аялал жуулчлалын газар гэж нэг эсэргүү байгууллага нийслэлийн захирамж гаргуулж өвлийн ид хорт угаар утаатай үеэр хот дотор элдэв төрлийн спорт арга хэмжээ нэртэй хорлон сүйтгэх, хамаг эрхтнийг хордуулах үйл ажиллагааг зохион шоудаж байна. Дугуйн, гүйлтийн марафон, элдвийн спорт наадам ч гэх шиг … Азот фосфор, хар тугалга тэргүүтэй хүнд метааллууд, нүүрс хүчлийн ислүүдээр амьсгалж аахилж уухилаад байхаар эрүүлжээд, улам спортлог болоод байдаг туршлага хаана байдгийг Нийслэлийн удирдлагаас асуумаар байна шүү

Avatar

агаарын бохирдлыг бууруулах 2016-04-08 202.21.106.166

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгийн тайлбарласнаар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр улсын төсөвт тавхан тэрбум төгрөг суулгасан байсан тул агаарын бохирдлыг бууруулж чадаагүй……………. гэжээ

Avatar

Pee 2016-04-08 202.131.225.197

Yaay heden yambii zam shavar tagznaas bolj ulsaa dampuuruulaad urund ni heden tolgoinuudaa uguh ym baina daa…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж