“Дүнжингарав” худалдааны төв, “Саруул”, “Органик” зах ажиллана | News.MN

“Дүнжингарав” худалдааны төв, “Саруул”, “Органик” зах ажиллана

“Дүнжингарав” худалдааны төв, “Саруул”, “Органик” зах ажиллана

“Дүнжингарав” худалдааны төв, “Саруул”, “Органик” зах ажиллана

Хүнсний дэлгүүрүүдийн татан авалтыг хангах зорилгоор хүнс үйлдвэрлэл, бөөний худалдааны төвүүдийг хоёрдугаар сарын 16-наас үе шаттайгаар нээсэн. Үүний дагуу өнөөдөр /2021.02.23/ “Дүнжингарав” худалдааны төв, “Саруул”, “Органик” зах үйл ажиллагаагаа нээнэ.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хугацаанд 14 салбарын үйл ажиллагааг хязгаарлаагүй. Үүний нэг нь хүнсний үйлдвэрлэл, түгээлт, худалдааны салбар байсан юм.

Засгийн газраас өнөөдөр /2021.02.23/100 гаруй мянган аж ахуйн нэгжүүдийн 95 хувийн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, уралдаан тэмцээн, 40-100 хүнтэй буюу олныг хамарсан аялал зугаалга, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, диско баар, цахим тоглоом болон хүүхдийн тоглоомын газраас бусад аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж