AFC-ийн дасгалжуулагчийн &#34С&#34 зэрэглэлийн сургалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

AFC-ийн дасгалжуулагчийн &#34С&#34 зэрэглэлийн сургалт эхэллээ

Монголын Хөлбөмбөгийн Холбооны календарьт төлөвлөгөөнд багтсан хэд хэдэн сургалт энэ сард зохион байгуулагдаж байгаагийн нэг нь AFC /АХБХ/-ны дасгалжуулагчийн “С” зэрэглэлийн сургалт юм.  Энэ сарын 8-20ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд өнөөдөр нээлтээ хийсэн юм. Сургалтын нээлтэнд Эрүүл мэнд, спортын яамны харъяа, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн мэргэжилтэн Д.Уртнасан, МХБХ-ны Дэд Ерөнхийлөгч Б.Буман-Учрал, МХБХ-ны Гүйцэтгэх захирал Ш.Жаргалсайхан болон AFC-ийн сургагч багш Роберт Лим нар хүрэлцэн ирлээ.

AFC-ийн “С” зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт ийнхүү МХБХ-н дээр дөрөв дэх удаагаа зохиогдож буй бөгөөд харин удирдагч багш Робберт Лимийн хувьд нь өмнө нь Монгол улсад энэ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай нэгэн билээ. Сургалтанд хамрагдаж буй оролцогчид идэвхтэй суралцаж шалгалт өгөөд тэнцсэн тохиолдолд олон улсын тэмцээнд багаа удирдан оролцох боломжтой болох юм. Сүүлийн жилүүдэд Монголын хөлбөмбөгт, шинэ үе, дасгалжуулагчийн шинэ үе төрөн гарсаар байна. Өнгөрсөн хугацаанд Азийн Хөлбөмбөгийн Холбооны дасгалжуулагчийн “С” зэрэглэлийн сургалтанд нийт 100 гаруй оролцогчид хамрагдаж байсан гэсэн тоон үзүүлэлт байна. 

 

                  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж